ТОМИЛОЛТ: Дарханы замын хөдөлгөөнийг 2020.11.01-нд нээнэ

Н.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

ТОМИЛОЛТ I  Манай сэтгүүлч ОРОН НУТГААС мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр /2020.09.17/ Дархан-Уул аймагт ажиллаж байгаа юм. Харин маргааш /2020.09.18/ Сэлэнгэ аймагт ажиллана. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ажил хийх явцад техник технологи, хүн хүчний саад гардаг. Энэ зовлон, жаргалаа ард иргэдэд хэлж, ойлгуулж байх хэрэгтэй. Ажил хийнэ гэдэг чинь хүний санаж байгаа шиг амархан бүтдэг зүйл биш. Гэхдээ хурдан дуусгах гэж чанаргүй зам тавьж болохгүй" гэж хэллээ.  

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Нэгдүгээр хэсгийн замын ажил 69 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хоёрдугаар болон дөрөвдүгээр хэсгийн замын ажлын гүйцэтгэгч дахин сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Гуравдугаар хэсэг буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45 км замын ажил 53.3 хувьтай байна. Далангийн ажил бүрэн дууссан. Тавдугаар хэсгийн зам Цайдамын хөндийгөөс Дархан-Уул аймгийн тойрог хүртэлх 30.5 км авто замын ажил 51.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Далангийн ажил дууссан, суурь хучилтын ажил үргэлжилж байна. Энэ ажлыг аравдугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байна" гэх мэдээллийг Ерөнхий сайдад өглөө. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын ажлыг таван хэсэгт хувааж, таван компани гүйцэтгэж байна. Тэдний нэг нь Монгол компани бол үлдсэн хоёр, гурав, дөрөв, тавдугаар хэсгийн замын ажлыг БНХАУ-ын компани гүйцэтгэж байгаа аж.

Энэхүү замын хөдөлгөөнийг ирэх АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 01-НД нээхээр төлөвлөжээ. Энэ талаар “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 15-нд нээнэ. Хөдөлгөөн нээнэ гэдэг нь бүрэн ашиглалтад орно гэсэн үг биш. Мөн Дарханы зам нийт 2 чиглэлтэй, 4 урсгалтай байхаас эхний ээлжинд 1 урсгалын 2 эгнээ замыг АХБ-ны санхүүжилтээр барьж байгаа. Энэ нь 2021 онд бүрэн ашиглалтад орох бөгөөд дараагийн 1 урсгалтай 2 эгнээ замыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд  байна” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан байдаг. Энэ төслийн ажил нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлж, 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан ч цар тахал, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдэн төслийн бүтээн байгуулалтын явц удаашраад байгаа юм. 

Төслийн зам барилгын ажлыг дараах багц хэсгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

1. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам

2. Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км авто зам

3. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45,74 км авто зам

4. Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км авто зам

5. Цайдам хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30,53 км авто зам

Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх , зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллааг АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу Олон улсын өрсөлдөөн тендерээр зохион байгуулжээ. Зөвлөх компаниар “Ай Си Ти Сайн” консалтинг компани, гүйцэтгэгчээр гадаадын компаниуд, туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг сонгон шалгаруулж, улмаар гэрээгээ байгуулан ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн оны тухайд нийт ажлын 70 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч 24,86 хувийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдолд цаг агаарын хүндрэльтэй нөхцөл, нүүлгэн шилжүүлэлт, карьерийн зөвшөөрөл зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэдгээр тайлбар өгөв.

Энэ оны зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, үндсэн ажлыг гуравдугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн боловч цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадаагүйгээс барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж чадаагүй байна. Үүнээс үүдэн АХБ-аас гурван багц хэсгийн гэрээг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. Зам барилгын хэрэгжилтийн ажлын явцыг тус бүрээр авч үзвэл, Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км автозамын ажлын гүйцэтгэл 69,01 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 47.74 км автокамын ажлын гүйцэтгэл 53.3 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажлын гүйцэтгэл 51.5 хувьтай  байна. Эдгээр хэсгийн замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх аравдугаар сардаа багтааж дуусгахаа мэдэгдлээ.

-ДАРХАНЫ ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ 80 СМ, АСФАЛЬТ ХУЧИЛТ 10 СМ-

Дарханы замын доод бүтэц буюу суурь бүтцийг 80 см /сантиметр/ өргөнтэйгөөр бүтээн байгуулж байгааг мөн энэ үеэр танилцууллаа. Хучилтын асфальтийг одоогоор 5 см өргөнтэй хийгээд байгаа ба цааш дахин 5 см-ээр нэмэхээр төлөвлөжээ. Яг энэ хийцээр Налайхын замыг барьсан ба ямар нэг засваргүйгээр 20 жил болох насжилттай аж. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.191) 2020 оны 09 сарын 18

замын чанар энэ тэр бүр цаашаа байлгүй дээ маслаа хагасын хагас нэмээд түрхээсээ билээ

0  |  0
Авлага өр (103.57.95.67) 2020 оны 09 сарын 17

Цалингаа өгөөчээ даатгалаа төлөөчээ

1  |  0
Зочин(66.181.161.39) 2020 оны 09 сарын 17

Бүхэл бүтэн улс байжийж ганц зам тавьж чадахгүй юм бол ...бүхэл бүтэн зам тээврийн яамтай байжийж ганц зам тавихгүй юм бол яаж монгол улсын зам тээврийн яам гэж байгаад яахын ...бэээээ !!!! Бүхэл бүтэн улсын замын 21 аймаг 3 хотын азза гээд хашаа дүүрэн машин техниктэй улсаас татаас аваад тэжээлгээд хэвтэж байдаг лаларууд аар яах юм .....бусад хувийн компаниуд н бас яацийнбэ ..... монгол замын ганц инженер байхгүй шдээ .хөөрхий .... зоонбийдуулсан монгол ...монгол ялдаггүй монгол чаддаггүй ...хятад ялдаг чаддаг ЭЙ ЧААВААС ДАА .... ҮХЭРҮҮДЭЭ .....

2  |  1
Зочин(66.181.161.39) 2020 оны 09 сарын 17

Нэг муу зам тавих тэнхэлгүй сэлэмгүй монгол ялдаг уханансүх бүхэл бүтэн улс байжийж ганц зам тавих тэнхэлгүй ухаангүй арчиагүй амьсгалууд .... монголд монголын ганц ч замын компаниуд байхгүй....ингээд бодохоор одоо хэдэн он бэ ? Бид хаана явна вэ ? Монгол гэж улс орон байна уу ? Ухна дон королино хоёр л тархи угааж мөнгө саасаар л .....гутамшиг ....ялзрал ...доройтол ...тэмбүүтэй монгол ...

2  |  1
Зочин(66.181.161.39) 2020 оны 09 сарын 18

За Муухай монголчууд минь .. муугаа муухайгаа одоо бүрэн хүлээн зөвшөөрчий ... ганц гайгүй замтай болоод авчих боломжтой болтол монгол хүн зам тавьж чадахгүй хятадууд л чадна гээд монгол хятадуудад ялагдлаа .... уг н зам тавих бол инээдтэй амархан ажил тэр тусмаа техник технологийн үсрэнгүй хөгжилтэй энэ үед бол ёстой яршиг л байна ... гол н хужаа компани хэл амгүй хахуулийн мөнгийг н шууд өгдөгт л байгаа ... түүнээс монгол ялдаг монгол хүн зам тавьдаг монгол хүмүүс хоолтой ажилтай орлогтой монгол компани туршлагатай болох огт хамаагүй ... түй муу сайн монгол ялдаг өгөр үхэрүүд гэж хэлий

4  |  1
Д(58.93.115.6) 2020 оны 09 сарын 17

Хэдэн сарын дараа цоордог, халцардаг зам барьсан компанид хариуцлага нэхдэг, асуудал гарсан тохиолдолд тухайн компани хариуцдаг болгох хэрэгтэй.

2  |  0
Эээээ(223.53.214.194) 2020 оны 09 сарын 17

Где маск

1  |  2
Это(64.119.27.133) 2020 оны 09 сарын 17

Үхсний чинь 2022 он бэ

2  |  1
Top