ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнханд амжилт ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Хонь

Таатай өдөр. Өнөөдөр анхаарлын төвд байна. Материаллаг байдал тогтвортой, хүчтэй, шударга байна. Эртнээс төлөвлөсөн зүйл биелэх магадлалтай байна. Худалдааны харилцаа холбоогоо сайжруулахад таатай өдөр. Бусдын саналыг хүлээж авч, хамтрагч нартаа итгэ.

Үхэр

Ажил хэрэг тань цаг, хүчийг ихээр шаардана. Багаар ажиллах, харилцахад таатай. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн төлөвлөгөөгөө бусдынхтай бүү холиорой. Илүү идэвхтэй, найдвартай алхам хий. Бүх зүйл амжилттай болвол та амьдралаа өөрчлөх болно.

Ихэр

Шинэ харилцаа болон хосын харилцаа таатай байна. Энэ өдөр эхэлсэн уран бүтээл таны амьдралыг үндсээр нь өөрчилж болно. Шинэ бөгөөд өмнө нь хүрээгүй өндөрт хүргэнэ. Ойр дотнынхон болон найз нөхдөөсөө дэмжлэг бүү хүлээ. Бүгдийг өөрөө хийгээрэй.

Мэлхий

Таны төлөвлөгөө ашигтай байвал найдвартай түншүүдийг татна. Үйл ажиллагаандаа ач холбогдол өгөх хэрэгтэй. Бүх зүйл амжилттай болвол жилийн эцэст амьдралаа сайжруулсан байна.

Арслан

Амжилт ирнэ. Ялангуяа уран бүтээлч арслангууд амжилттай байх өдөр. Авьяас чадвараараа та хамтрагч нарыг татна. Тэд танд төлөвлөгөөгөө биелүүлэхэд туслах болно. Энэ өдөр хайр дурлалд таатай.

Охин

Таатай өдөр. Зорилгодоо хүрэхийн тулд бусад хүмүүстэй хүчээ нэгтгээрэй. Ажилдаа сэтгэлээ шингээ. Өнөөдөр та авьяас, гүйцэтгэл, мэдрэмжээ харуулах болно. Хүмүүстэй бүрэн ойлголцоно.

Жинлүүр

Идэвхтэй өдөр. Үл хөдлөх хөрөнгө болон том худалдан авалт хийхэд таатай. Мөнгө олох эх үүсвэрийг идэвхтэй хайна. Энэ зуураа эргэлзээтэй саналуудаас татгалз. Эрч хүчээ ажилдаа чиглүүлвэл таныг амжилт хүлээж байна.

Хилэнц

Илүү амбиц, эргэн тойрныхноо үл тоосон байдал бүү гарга. Шударга байдал нэмэгдэнэ. Эргэн тойрондоо болж байгаа зүйлүүдийг анхааралтай ажиглаарай. Гэхдээ та орчин тойрон дахь харгис зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Таны давуу тал бусдад үнэлэгдэнэ.

Нум

Шинэ хүмүүстэй танилцахад таатай өдөр. Эхнэр, нөхрийн харилцаа сайн байх болно. Шинэ хоббитой болж магадгүй. Хувийн амьдрал дахь өөрчлөлт нь таныг бүхлээр нь өөрчилнө.

Матар

Багаар ажиллахад таатай өдөр. Хамтарсан арга хэмжээ зохион байгуулвал амжилттай болно. Дотнын хүмүүстэйгээ бүрэн ойлголцоно. Ганц бие хүмүүсийг шинэ харилцаа хүлээж байна. Гэхдээ энэ нь богино хугацааны шохоорхол байж магадгүй.

Хумх

Өмнөх өдрийн сөрөг хандлага үргэлжилнэ. Өөртөө итгэх итгэлээ бүү гээ. Шүүмжлэлд бүү хугар. Өөрийгөө хянаж, алсыг хараарай. Олон хүнтэй газар явахаас зайлсхийж, бусдын нөлөөнд автахаас сэргийл. Эрүүл мэнддээ анхаар.

Загас

Уулзалт, харилцаа холбоонд таатай өдөр. Санхүүгийн тал дээр үзэл бодол зөрчилдөнө. Өөрийгөө бүү хуураарай. Хэнд ч өртэй биш. Гэхдээ та зан аашаа анхаарч үзэх хэрэгтэй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top