Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д ажиллаж байна

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровын урилгаар ОХУ-д хийх албан ёсны айлчлал өчигдөр /2020.09.20/ эхэлсэн. Энэ нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны анхны гадаад улсад хийж буй айлчлал юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын дараа тусгаарлагдаад байсан юм.

Түүний ОХУ-д хийх айлчлал тусгаарлалтын хугацаанд давхцаж байгаа тул ОХУ-ын зөвшөөрөлтэйгөөр айлчлалаа эхлүүлсэн. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top