Энэ удаагийн сонгууль богинохон цаг үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар зохион байгуулагдаж байгаа тул саналын хуудас дээр аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн нэр дэвшигчид хамт бичигдэнэ. Өөрөөр хэлбэл сонгогчид хоёр сонгуулийн санал өгнө гэсэн үг. Аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө тус тус сонгоно. 

Өмнөх сонгуулиудад ирцийн босго тавьж, 50 хувийн ирцтэй болж байж сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Харин энэ удаагийн сонгуульд ирцийн хувь тооцогдохгүй. Мөн санал хураалтын цаг богиноссон. 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана" гэлээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
badarch taxar(59.153.115.64) 2020 оны 09 сарын 26

ene ni mand ashigtai barag 100 huwi yalah baih busad ni yach ch chadahgvi hii l oriloldoh baih

0  |  0
Top