Намрын чуулган ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Намрын чуулган ирэх пүрэв гарагт /2020.10.01/ нээлтээ хийнэ.

2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна хэмээн заасан.

Намрын чуулганаар хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг энд дарж уншина уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top