Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Энэ үеэр “Монос” группийн үүсгэн байгуулагч, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, академич, "Монос" группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар олон жилийн хөдөлмөр гавьяагаа төрдөө үнэлүүлж, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР хэмээх эрхэм цолны эзэн боллоо.
Эм хангамжийн салбараас анхны ХӨДӨЛМӨРИЙН БААТАР төрж байгаа нь энэ юм.
Түүнтэй хамт “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирийн Баттөр, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарыг мөн Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.
Сэтгэгдэл ( 5 )
bvh horongotnvvded horongottnii hodolmoriin baatar stolig ni olgooch ee ch ooro awaach ee
Batuuliin baatar tsolny xajuud jinxene baatar
3 групын дарга нар хөдөлмөрийн баатар болжээ.
Ерөнхийлөгч маань зөв нүдээ олсон шагнал гардуулж дээ. Үйлдвэр хөдөлмөрч хүмүүс ээ дэмжиж байна ыаяр хүргэе.
ХҮРЭЛБААТАР ГУАЙГ БААТАР БОЛЧИХСОН БАЙХАД ЁСТОЙ ХЭН ЮУ ХЭЛЭХЭВ ДЭ БАЯР ХҮРГЭЕ