ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэнд амжилт ойрхон байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Хонь

Танд сайныг хүсдэггүй хүмүүсийн атаархал уран бүтээлийн ажилд тань саад болно. Санхүүгийн байдалдаа анхаарч, үрэлгэн зангаа тат. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн тусламж танд зайлшгүй хэрэгтэй болно. Эрүүл оюун ухаанаар сэтгэхгүй бол удирдлагатайгаа маргаж магадгүй.

Үхэр

Шинэ санаа худал мэт санагдана. Сайн бодсон төлөвлөгөө, идэвхтэй байдал нь хүссэн үр дүндээ хүрэхэд тусална. Ажил хэргийн төлөвлөгөөгөө өөрөө гаргаж, эргэн тойрны хүмүүс заавал танд туслах ёсгүй гэдгийг сана.

Ихэр

Худалдаа хийхэд таатай өдөр. Одод танд тохирохгүй ажил хэргийн саналаас татгалзахыг зөвлөж байна. Хамтарсан төслүүд ашиг авчирна. Зарим зүйл таны анх харсан шиг байхгүй. Удахгүй танд хувь тавилангийн бэлэг ирнэ.

Мэлхий

Өнөөдөр үйл ажиллагааны хүрээгээ тэлэх талаар март. Таны хүсэл бодит байдалтай нийцэж байх ёстой. Хувийн амьдралд бүх зүйл муугүй байна. Оройг хайртай хүнтэйгээ хамт тайван орчинд өнгөрүүл.

Арслан

Багийн ажилд болгоомжтой оролц. Таны зохион байгуулах авьяас өнөөдөр тийм ч их хэрэг болохгүй. Удирдлагынхаа зааврыг дагах хүсэлгүйгээс маргаан үүсэж магадгүй. Хувийн амьдралаа нэгт тавихад буруудахгүй.

Охин

Санхүүгийн байдалдаа анхаарал хандуул. Хамтрагч нартайгаа харилцаагаа муутгавал урьдчилан тааварлаагүй зүйл болно. Зарим зарчмаа зөрчиж болно. Өөрийгөө эсрэг хүн мэтээр харуулах хэрэггүй. Энэ өдөр аялах, том төлөвлөгөө гаргахад таатай байх болно. Ганцаараа зугаалах бол хамгийн сайн амралт юм.

Жинлүүр

Өөрчлөлт ирэх өдөр. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусга. Хамтрагч нартайгаа уусан нэгд. Удаан хүлээсэн амжилт ойрхон байна. Хайртай хүнтэйгээ эв найрамдалтай, тогтвортой байна.

Хилэнц

Өдрийн эхний хагаст та анхаарлын төвд байна. Үнэнч байдлыг мэдрэхийн тулд өөрөө үнэн бай. Эргэн тойрныхны магтаал, худал инээмсэглэл танд хөндий санагдана. Та нөхцөл байдлын гүнээс нь ухна.

Нум

Өнөөдөр хайхрамжгүйгээсээ болж ажил дээр алдаа гаргахаас болгоомжил. Хувийн асуудлаа ажилтайгаа бүү холь. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж ойлголцоорой. Танд ойр дотнын найзуудын зөвлөгөө, тусламж хэрэгтэй болж магадгүй.

Матар

Удирдлагатайгаа бүү маргалд. Албан тушаалын байдалтайгаа эвлэрэхгүй бол өөр аргаар өөрийгөө харуулаарай. Эргэн тойрныхоо хүмүүсийн эсрэг бүү зогс. Эрүүл мэнддээ анхаарч, улирлын өвчлөлөөс урьдчилан сэргийл.

Хумх

Түрэмгийлэлтэй тулгарсан ч тайван бай. Харанхуй болон шинэ танилуудаас болгоомжил. Хэн нэгний явуулгад бүү ундууцаарай. Дотнын хүнтэйгээ ширүүн маргалдахаас зайлсхийх нь таныг төлөвлөгөөгөө аварч үлдэхэд тусална.

Загас

Мэдрэмж тогтвортой байна. Ажил хэргийн санал авч магадгүй юм. Ажлаа амжилттай дуусгахын тулд өөрийн хүрч чадах хил хязгаараа зөв тогтоо. Өдрийн хоёр дахь хагаст амрах нь дээр. Эрч хүчээ нөхөх нь танд маш их хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top