Veloo Foundation сангийн дэд ерөнхийлөгч Жули Велоо Монголын хүүхдүүдийн төлөө хандив цуглуулах морин аяллаа эхлээд тав хонож байна. Жули энэ аяллаараа 700 км зам туулж, 50 мянган ам.доллар босгох зорилготой байгаа юм.
Арван жилийн өмнө Монголд анх ирсэн энэ бүсгүй малчид, тэдний хүүхдүүдийн амьдралыг өөрчлөх үйлсэд өөрийгөө зориулахаар шийджээ. Одоо тэдний сан Улаанбаатарт “Нарны хүүхэд” төсөл хэрэгжүүлж байна.
“Gobi Gallop Ride Challenge бол дэлхийд хамгийн хол замын хандивын морин аялал юм. Манай сан хоёр цэцэрлэгтэй. Тэнд 300 хүүхэд боловсрол эзэмшиж байна. Мөн нийтийн номын сан, 300 хүүхэд амрах зуны зуслантай” гэж тэр Канадын хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Хэдийгээр аялал маань Solo Challenge нэртэй ч би аюулгүй байдлын үүднээс туслагчтай аялаж байгаа. Бид одоогийн байдлаар 5 хоногт 408 км зам туулаад байна. Хандивын 8000 ам.доллар цугласан” гэж тэр ярьсан байна.
Нэвтрүүлгийг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )