ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхний төлөвлөгөө биелнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Хонь

Өнөөдөр таны төлөвлөгөөнд өөрчлөлт орно. Энэ нь хувийн амьдрал болон ажил дээр үүсэх нөхцөл байдал байж болно. Үдээс хойш шийдэмгий үйлдэл хий. Тулаанд ялъя гэвэл түүнд оролцох хэрэгтэй. Зорилгодоо үнэнч байж, өөрийнхөө бодолд бат зогс.

Үхэр

Жижиг зүйлийг шийдэхэд ч танд эргэлзээ төрнө. Үүнд нэг шалтгаан байгаа нь итгэлгүй байдал. Үлдээсэн ажил хэрэг байгаа бол өнөөдөр барьж аваад хий. Залхуурч байгаадаа ямар нэгэн шалтгаан хэлэх хэрэггүй. Үйлдэл хийхгүй байх нь таныг улам назгай болгоно.

Ихэр

Санхүүтэй холбоотой боломж гарч ирнэ. Үүнээс татгалзвал хожим харамсана. Өмнөх зүйлээ орхиод шинэ боломжийг атгаж авахаар шийдсэн бол бүү эргэж буц. Өөртөө болон бусад хүмүүст ашигтай зүйл хий. Өнөөдөр та өндөрт хүрэх ч зарим хүнтэй харилцахдаа алдаа гаргаж болзошгүй.

Мэлхий

Тэвчээр, дипломат байдал хэрэгтэй. Завгүй байх учир төлөвлөсөн зүйлээ хийхэд амаргүй байна. Өдрийн төгсгөлд сайхан мэдээ сонсоно. Энэ нь таны бодож байгаагүй гэнэтийн бэлэг ч байж мэднэ. Аз жаргал таны гарт байна. Өөртөө итгэ.

Арслан

Хамт олныхоо хувьд баатар нь байх болно. Энэ өдөр та том асуудлыг шийднэ. Харин хөрөнгө мөнгөний эрсдэл бүү гарга. Ямар нэг алхам хийхээсээ өмнө зуу дахин бодох болно. Энэ өдрийг санхүүгийн байдлаа хянах өдөр болгоорой.

Охин

Үдээс өмнө хувийн ажлаа арагш тавин, ажил, хамт олныхоо төлөө зүтгэнэ. Зохион байгуулалтгүй байх нь таны буруу. Нэгэн хэвийн амьдралаа өөрчлөхийг хүснэ. Багахан л хичээхэд бүх зүйл амжилттай болно. Энэ өдөр од эрхэс таныг хувийн зохион байгуулалттай, цаг барьж, хүлээсэн үүргээ яг таг биелүүлэхийг зөвлөж байна.

Жинлүүр

Төлөвлөгөө биелэх өдөр. Эр зориг бүхнийг шийднэ гэсэн үг бий. Гэхдээ өдөр болгон зориг, эрсдэл гаргаж болохгүй. Харин энэ өдөр ямар ч зоригтой, эрсдэлтэй алхмыг бүгд хөхүүлэн дэмжих болно.

Хилэнц

Таны авьяасыг ажиглахгүй, үнэлэхгүй өнгөрнө гэж байхгүй. Ямар ч ажлыг эргэн тойрны хүмүүстээ хамгийн ашигтайгаар хийж чадна. Шинэ танилуудтайгаа хэлэлцээ хийхэд таатай. Хүмүүстэй харилцахад зөв тактик хэрэгтэй.

Нум

Аливаа шинжлэх ухаан, тоо, бичгийн салбарт өнөөдөр төдийлөн амжилт гаргахгүй. Мөнгөтэй нямбай харьцаарай. Таны мөнгө биш байсан ч болгоомжтой ханд. Өнөөдөр бүтээхээсээ илүү алдаж магадгүй байгаа учир хянамгай байхад илүүдэхгүй.

Матар

Бусдын санаа бодлыг үнэл. Оролцсон ажил бүрээ хэдэн алхмаар урагшлуулна. Сэтгэл хөдлөл өндөр байна. Таны амжилт ойр дотнын хүмүүсийг баярлуулна. Зөн совингоо дага. Карьерийн шатаар өөдөө өгсөх алхам хийхэд таатай.

Хумх

Амьдралдаа шинэ хуудас нээ. Ажилдаа шинэ арга барилаар хандах юм уу хувцаснуудаа шинэчилж болно. Ажлын ачаалал их байх ч өнөөдөр эерэг зүйл олон байна. Та аливааг маш сайн мэддэг болно.

Загас

Хүмүүс таны санааг ойлгоно. Байр сууриа бэхжүүлж, нэр хүндээ өсгөж чадна. Төлөвлөгөөндөө ханцуй шамлан ороход бэлэн бай. Ойрын өдрүүдэд өөртөө цэвэрлэгээ хий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top