ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхонд маш сайн өдөр

2020 оны 10 сарын 19

Хонь

Бусдыг удирдах чадвараа гарга. Өнөөдөр бүх шийдвэрийг гаргаж, хамаг хариуцлагыг өөртөө үүрэх болно. Энэ нь нэг талаас бусдын атаархлыг төрүүлнэ. Гэвч үнэхээр сайн бодож, нягталсны дараа шийдвэр гаргавал том амжилтад хүрнэ.

Үхэр

Таны дайснууд нэмэгдэнэ. Энэ нь таны гайхам чанарт атаархсанаас юм. Энэ өдөр юуг ч буруу хийхгүй. Магадгүй эргэн тойронд болж байгаа үйл явдлаас хоцорч эсвэл мэдээлэл дутуу байгаа санагдана. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй.

Ихэр

Бүх юмыг мэдэж байх албагүй. Тиймээс энэ өдрийг тайван амгалан өнгөрүүлж, өдөр тутмын асуудлаа шийдээрэй. Та юу ч хийхгүй байсан ч энэ өдөр гайхалтай сайхан өнгөрөх болно. Аз хийморь, ёндоо гэж юу болохыг өнөөдөр батлан харуулах юм.

Мэлхий

Өглөөнөөс эхлэн азтай байна. Гэнэтийн үйл явдлууд цувран тохиолдож, үйлс бүхэн бүтэх болно. Танд таагүй ханддаг хүмүүсийн хувьд энэ өдөр тун таагүй өнгөрөх нь. Энэ нь танд давуу тал болох учиртай.

Арслан

Үйл явдлыг бүхлээр нь дүгнэн хар. Зорилгоосоо бүү хазай. Зорилгоо хэрхэн биелүүлэх талаар тодорхой төлөвлөгөө танд байх ёстой. Жижиг сажиг зүйлд автах бус эргэцүүлэн бод. Хөндлөнгөөс өөрийгөө нэг ажиглаарай.

Охин

Ажил бүтээх, асуудлыг шийдэх чадвар тань өндөр үнэлэгдэнэ. Өнөөдөр таны үг яриа уран цэцэн байх тул хоосон тоо баримтыг ч уран зохиол мэт болгож чадна. Албан тушаал ахих, нэр хүндээ дээшлүүлэхэд хамгийн сайн өдөр.

Жинлүүр

Чухал ажилд оролцоно. Ямар ч саад бэрхшээл тохиолдсон ухралгүй урагш дайрах хэрэгтэй. Таны замд эсэргүүцэл үзүүлэх хүмүүс гарч ирнэ. Харин та ухарч болохгүй. Зүтгэсээр байвал хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ гэж од эрхэс хэлж байна.

Хилэнц

Өөртөө итгэ. Төлөвлөсөн ажлаа биелүүлэх гэж маш их хичээсэн бол өөрийгөө урамшуулах шаардлагатай өдөр. Орлого, мөнгө, хайр удахгүй ундарна. Ийм урамшууллаар та маш амжилттай ажиллаж чадна.

Нум

Эрч хүч, идэвх зүтгэл муу байх тул ямар ч ажлыг хийхэд хүндрэлтэй санагдана. Өөрийгөө дайчилж байж амжилт олно. Хэрэв залхуурах юм бол бүтэн өдөр хоосон өнгөрнө. Харин хичээж зүтгэвэл өдөр тун сонирхолтой, орлоготой өнгөрөх болно.

Матар

Бүрэн мэдэж байгаа зүйлээ л хийхийг зөвлөж байна. Эрсдэлээс зайлсхий. Цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжтой байгаарай. Туршилт хийх гэж бүү оролд. Оройг гэр бүлтэйгээ өнгөрүүл.

Хумх

Тууштай байдлынхаа ачаар нэр хүндээ өсгөнө. Аливаа уулзалт амжилттай байна. Бусдын санал бодлыг сонсоход маш хялбар байх болно. Чухал биш мэт санагдаж болох ч бусдын тусламжаас бүү татгалзаарай.

Загас

Өнөөдөр таны үйлдэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимтай зөрчилдөх магадлалтай. Зорилгодоо хүрэхэд амаргүй зам туулна. Энэ өдөр бие махбодоо эрүүлжүүлэхэд таатай. Таагүй зүйл тохиолдсон ч сэтгэлээр бүү уна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top