ӨМНӨГОВЬ: Шуурганы улмаас сургууль, цэцэрлэгийг ХААЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Салхины хүч эрс нэмэгдэж, ѳндѳр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд өнөөдөр (2020.10.20) сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.  SW

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр нөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурах бол Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхээр байна.

Түүнчлэн аравдугаар сарын 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, талын нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градусговийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top