Хонь
Алдаагаа хүлээн зөвшөөрч, гэр бүлтэйгээ нэгдэн нягтрах өдөр. Хэн нэгний өмнө буруутай бол түүнийгээ хүлээж, танд буруу зүйл хийсэн хэн нэгнийг ч уучил. Өмнөх алдаагаа давтах хэрэггүй. Эртний танилаа харах өнцөг өөрчлөгдөнө. Үүний ачаар та тайван болох бололтой.
Үхэр
Гэнэтийн маргаанаас холуур, өөрт ашиггүй зүйлээс ангид бай. Яаран дүгнэлт хийхээс татгалзаарай. Зүүдээ мана. Тэр зөнтэй байж магадгүй.
Ихэр
Настай хүмүүс өөртөө анхаарал тавь. Хувийн амьдралдаа анхаарч, шийдвэртэй алхам хий. Гэхдээ бодлогогүй зүйл хийж болохгүй. Тэвчээртэй байж, өөрийн ашиг хонжоог чухалчлахаа боль.
Мэлхий
Энэ ѳдѳр та хичээгээгүй ч байсан үр дүнтэй ажилласан байх болно. Үдээс ѳмнѳ бүх ажлаа амжуулах гэж хичээх ч хэрэггүй. Оройг та цэвэр агаар, санаа нийлдэг нѳхдийн дунд ѳнгѳрүүлнэ. Тѳлѳвлѳж байсан зарим ажил таны санаснаас ч илүү амжилттай хэрэгжиж магадгүй юм.
Арслан
Сэтгэл зүйгээсээ гадна бие бялдараа дархлаажуулаарай. Таныг өөд нь татах хүмүүстэй найзалж нөхөрлө. Ямар ч ажлыг эхэлсэн эрч хүчтэй байгаарай. Удахгүй танд амжилт ирнэ.
Охин
Байгальд гарч алжаалаа тайл. Удахгүй их өөрчлөлт гарна. Эргэн тойрны хүмүүстэйгээ эвтэй байж, найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Магадгүй та бясалгалд суухыг хүснэ. Юу хүсч байгаагаа хий.
Жинлүүр
Гадуур амжуулах ажлууд их байна. Гэхдээ та мэргэжлийн ажилдаа тоомжиргүй хандаж болохгүй. Оройг олон хүнтэй газар өнгөрүүлнэ. Шинэ танилууд дунд тань хэрэгтэй хүмүүс олон байж магадгүй. Бусадтай харилцахдаа чин сэтгэлээсээ бөгөөд шударга байгаарай.
Хилэнц
Албан тушаалын шатаар хурдан өгсөнө. Үүнд муу зүйл байхгүй. Хүүхдүүддээ цаг гаргаж, дарга удирдлагадаа сэтгэл зүтгэлээ үнэлүүл. Санхүүгийн асуудлаа шийдэх гарц олно.
Нум
Өнөөдрийн ажлууд бүгд амжина. Гэхдээ та хэт ядрахгүйн тулд өөртөө багахан амрах цаг гаргаарай. Биедээ бэлэн мөнгө ихээр авч явах хэрэггүй. Маргаашийн ажлаа орой төлөвлөөрэй.
Матар
Хамаатан садантайгаа уулзана. Тэдэнтэй халуун дотно яриа өрнүүл. Өнөөдрийг найз нөхөд, хамт ажиллагсад зэрэг ойрын хүмүүстээ зориул. Мэдээж та албан ажлаа хийж дуусгаад хөгжилдөж болох юм.
Хумх
Амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсэж байсан бол энэ нь биелнэ. Эрсдэлтэй шийдвэр гаргах хэрэггүй. Эмэгтэйчүүд хувийн амьдралаараа олонд алдартай болж магадгүй. Энэ ордныхон ѳнѳѳдѳр хайр татам байна.
Загас
Өнөөдөр бүтээлч байдал нэмэгдэнэ. Сонирхолтой уулзалт, туршлага солилцох, ашигтай захиалга авах зэрэг зүйл таныг хүлээж байна. Амжилтад хүрэх магадлалтай байгаа тул зориг гарга. Гэхдээ илүү зан хэрэггүй.
Сэтгэгдэл ( 0 )