Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 15-нд болж, нийт 31 төлөөлөгч шинээр сонгогдсон.
Тэгвэл өнөөдөр Даланзадгад сумын Сонгуулийн хорооноос тогтоол гаргаж, тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, нэрсийг нь баталсан байна. Улмаар энэхүү тогтоолыг Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх болжээ.
Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 31 мандатын төлөө Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, бие даагчдаас нийт 66 хүн өрсөлдсөн. Үүнээс Монгол Ардын Намаас 18, Ардчилсан Намаас 12, Бие даагч 1 тус тус сонгогдон, Даланзадгад сумын Монгол Ардын Намын хороо сонгуульд ялалт байгуулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )