-Хотын дарга өнөөдөр тодорно-
Энэ сарын 15-ны өдөр болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын үр дүнгээр МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 34 суудалтай болсон. Дүүргийн ИТХ-ын хувьд Сүхбаатар дүүргээс бусдад нь ялсан юм. Одоо энэ нам Улаанбаатар хотын дарга, орлогч, НИТХ-ын даргаар хэн ажиллахыг шийднэ. Горилогч ч олон байна.
Өчигдөр нийслэлийн МАН-ын хорооны хурал болсон боловч санал нэгдэж чадалгүй тарсан аж. Өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана. Дээр нь МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргана.
Нийслэлийн Засаг даргыг С.Амарсайхан хийж, нийслэлийн МАН-ын даргыг Д.Сумъяабазар хийснээр Улаанбаатар хотын захиргаа ч тэр, удирдлага ч тэр өнгөрсөн хугацаанд тун “алаг” байлаа. Хэдий нэг нам боловч нэг удирдлагаар яваагүй гэсэн үг. Нэг удирдлагаар явж чадахгүй бол хөгжлийн тухай саналт байхгүй. Харин одоо С.Амарсайхан нь Налайх, Багануур руу нийслэлийн ажлыг чиглүүлж байсныхаа үрээр УИХ-д очсон тул тоглоомноос гарсанд тооцож болно. Нийслэлийн сонгуульд Д.Сумъяабазар удирдаж орсныхоо хувьд нөлөөтэй байх нь дамжиггүй. Тиймээс ч өнгөрсөн өдрүүдэд “Сонгинохайрхан дүүргээс дараагийн хотын дарга тодорно” гэх яриа гарлаа. Өнөөгийн НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн МАН-ын хорооны орлогч Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн гэсэн таамаг хүчтэй байсан юм. Р.Дагвын хувьд хотын дарга гэхээсээ НИТХ-ын дарга дээрээ байвал нас намбаны хувьд ч тохирно. Ер нь тэгээд сонгуулийн өмнө МАН-ын дарга нарын хэлж байснаас харахад хуучин удирдлагаас хүн үлдээх сонирхол бага байх болов уу.
Ж.Сандагсүрэнгийн хувьд дүүргийн даргаар ажилласан туршлагатай, Д.Сумъяабазартайгаа гар нийлдэг гэдэг утгаар боломжтой харагдаж байгаа. Гэхдээ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн байдал ямар байгаа билээ. Ийм нөхцөлд намдаа нэмэх оноо болж чадахгүй нь ойлгомжтой. Н.Алтаншагай бол олон нийтэд танигдсан хүн биш. Төрийн чухам ямар чухал алба хашиж байсныг нь ч мэдэхгүй юм. Дан ганц Д.Сумъяабазар гэсэн түлхээсээр зүтгэлээ гээд амжилт олох нь эргэлзээтэй. Тиймээс эдгээр залуусын тухайд өөрсдийнхөө амбицыг сануулж байгаад хотын даргын орлогч дээр буух төлөвлөгөөтэй байгаа байх. Ийм санаагаа Н.Батсүмбэрэл, Ж.Алдаржавхлан нар ч цухалзуулсан гэсэн яриа байна. Дүүргийн дарга болгон л барьцах эрхтэй шүү дээ.
Хэдийгээр Д.Сумъяабазар ялалт авчирсан боловч нийслэлийн Засаг даргыг томилох эрхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Удирдах зөвлөл эдэлнэ. Ялалт бол сонгууль удирдсан хүндээ биш намын нийт массын дэмжлэг байдаг гэдэг утгаараа энэ нь ч зөв. Удирдах зөвлөл дээр хэн хэдэн кноп өөрийн талд татаж чадах вэ гэвэл тусдаа сэдэв. Хотын даргыг НИТХ-д сонгогдсон хэдэн төлөөлөгч дундаас хайх нь ч өрөөсгөл зүйл юм. Харин хэн Ерөнхий сайдтай гар нийлэх вэ гэдэг л чухал.
Шинэ мэдээ гэвэл Ерөнхий сайдын хувьд УИХ-д хэдэнтээ сонгогдож, хоёр ч салбарын сайдаар ажиллаж байсан Т.Гандид санал тавьсан гэх мэдээлэл гарсан байна лээ. Үүнийг ч батлах мэт “Хотод эмэгтэй дарга ирэх үү”, “Хөгшин хүн хот хөгжүүлэхгүй” гэсэн утгатай эсрэгцсэн ятгалга, мэдээнүүд вэб сайт, цахим орчинд үзэгдээд эхэллээ.
Хотын удирдлагад өнөөдөр зангараг зааж чадах хүн хэрэгтэй. Тийм хүн байж чадахгүй бол юу болдгийг өнгөрсөн хэдэн жил харлаа шүү дээ. Улаанбаатар бол нэгдүгээрт улсын нийслэл. Хоёрдугаарт, Монгол Улсын хүн амын тал нь оршин суугаа шийдвэрлэвэл зохих асуудал ихтэй газар юм. Ийм чухал албанд “хат суусан” улстөрч л илүү тохирдог. Тухайлбал, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл амлаж аваад хийж байлаа. Су.Батболд ч гэсэн УИХ-д хэдэнтээ сонгогдож, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж туршлага хуримтлуулсан хойноо хотод томилогдож байв. Энэ мэтээр тоочоод байвал УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт нарын ажиллаж байсан алба. Сайн муугаар хэлэгдэж яваа боловч УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд ч хотоор дайраад өнгөрсөн. Улстөрчдийн ясны чанарыг шаарддаг ажил гэсэн үг. Энэ өнцгөөс харвал “Төмөр хатагтай” гэгддэг Т.Ганди хотод ирэх нь зөв гарц байж мэднэ. Гэхдээ хэн хотод ирэхийг бид өнөөдөр харах билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 41 )
хүний мууд дуртай хөгшин авгай
Ганди зүгээр шдээ эмэгтэй хүн өөр шүү
Ганди бол Монголын шилдэг шударга улс төрчдийн нэг\nШилдэгийн шилдэг ч гэж хэлж болно\nИйм улс төрч олон байвал манай улс хөгжих юм даа
Shiidemgii mundag hun gej boddiishuu.
Хүний зовлонг далимдуулж нэрд гарсан хүн
Sumyabazar odoo bnoo hemjeege meddegui huur be
Ард түмний төлөө Хүрэлсүх намаа хойш нь тавиад, Бат Үүлийг урь.
Хотын даргад эмэгтэй хүн бвал ёстой зүгээр шдээ дэмжинээ
ЭНЭ БАЛАЙ АВГАЙГААС ТӨР САЛААЧ. УИХ-ЫН СОНГУУЛИАР СҮХБААТАР АЙМГИЙГ ЖИНЭХЭН ШОРООТОЙ ХУТГАСАН. ХАА ЯВСАН ГАЗРАА ГАЙ ОЛЖ ЯВДАГ. МЭДЛЭГ, ЧАДВАРГҮЙ АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАН. ОДОО БОЛИО. ХҮРЭЛСҮХЭЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ГУЙЖ БАЙНА ШҮҮ.
Setguulchid goyo ner ogchih uym,nogooduul n durdee orood l kk
Пс утагаа алдах нь ээ олон мянган бацаанууд шар хад руу явах нь \n\n\n
zailaachee..gadaadad elchingeer zugaalj bj irsen bizdee...yu hiisniig yistoi medehgvi
МАРГАРЕТ ТЭЧЕР ШИГ ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨ ХАСАНА ГЭХ ВИЙ ДЭЭ , КК ТӨМӨР ХАТАГТАЙ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НЭРЭЛСЭН ЮМ УУ ? ГАНДИ
Minii bodloor oor tohiromjtoi hun bhgu bh gandi hatagtai l hamgiin tohiromjtoi turshlaga medleg buh zuileere iluu garna uu gehees dutahgui tulgamdsan asuudliig shiideh buren bololtsootoi hun emegtei shuude
тэр тэнэг бөх чадахгүй боловсрол мэдлэг хүрэхгүй ийм чухал ажилд тийм тэнэг хүн бол хэрэг байхгүй шүү тэр нийслэлд ялалт байгуулаагүй ерөнхийдөө намын массаар Ерөнхий сайдын ажлыг ард түмэн дэмжиж байгаа л зүйл шүү дээ\n
Boloh l heregtei
Ygd emegtei hun hot udirdaj bolohgui gej yugaa ch medehgyi gar bgaa bish nertei ulsturch hiisen buteesen yumtai l hun shde
Ene hun bolohgui bhaa. . Bolloo ch hiij buteej ywsan hun ene zergiin albiig hiigui hashij chadna
Umnuh bolj butehgui tulgamdsan asuudluudiig meddeg, turiin ajliig yaaj hiihee meddeg iim hun garaad irvel heregtei l bna. Hudlaa humsuguu zangidaad suuj bdg garuudaas hamaagui deer.
Zaluust ulger duurailal bolsn mundag emegtei shdee bolowsrol ondor daichin emegtei
Ene hunii balgaar turiin baiguullagad ajilladag slesari uilchlegch tsahilgaanchin humuusiin tsalin hamgiin dood tuvshind bgaa. Olon humuusiin amidral, tsalin hulsiig ugui hiisen. Turiin albanii humuusiin tsalin nemegdeed baihad edgeer humuusiin tsalin odoo boltol huuchin hebeeree bgaa. Ene emegtei meddeg bolov uu? Gandi guia chamaig harahaar durgui hurch bna?
BID Gandiig songoogvi
Ззз. Төмөр хатагтай ч гэх шиг. Энэнээс өөр хүнгүй болчихоод байгаа юм уу том нам.
Тэтгэврийн эмээ арай үгүй байлгүй\nӨөр хүнгүй бол сумьяабазараас дээр арай шунал багатай бх.\n\n\n
ene novshoor yahveedee hot, tembuu hatagtai\n
Эрч хүчтэй залуу хүн дээр гэлцэх юм. Залуу хүний ямар эрч хүч юуг нь ашиглах гээд байгаа юм бол. Хуц ухна тавих гэж байгаа биш баймаар.
Эрч хүчтэй залуу хүн дээр гэлцэх юм. Залуу хүний ямар эрч хүч юуг нь ашиглах гээд байгаа юм бол. Хуц ухна тавих гэж байгаа биш баймаар.
Эрч хүчтэй залуу хүн дээр гэлцэх юм. Залуу хүний ямар эрч хүч юуг нь ашиглах гээд байгаа юм бол. Хуц ухна тавих гэж байгаа биш баймаар.
Эрч хүчтэй залуу хүн дээр гэлцэх юм. Залуу хүний ямар эрч хүч юуг нь ашиглах гээд байгаа юм бол. Хуц ухна тавих гэж байгаа биш баймаар.
Хятадуудыг ажилчин нэрийн дор асар ихээр оруулж ирсэн авгай. Тэднээс гарлаа гэж яригдаагүй. Энэ авгай төрөөс хол байсан нь дээр. Мөнгө нь дуусчаад мярааж явна уу
Монголчуудын нэг муухай зүйл нь хөгшчүүдээ үзэн ядах юм. Мөнхий залуу Одгэрэл шиг явна гэж бодож нэг мэдэхнээ нас явчихсан байна даа. Гадаад орнуудад туршлагатай ахмад хүмүүсээр удирдуулж залуу боловсон хүмүүс ээ туршлагжуулдаг.
Za daa yostoi demii dee Shiijignesen saihan zaluu hun bval zohino Amarsaihan Baatbayasgalan narin daitai ajillah etch hichtei zaluu darga heregtei !!!
Зөв дэмжиж бна
Ийм өндөр мэдлэгтэй туршлагатай хүнийг Сүхбаатар аймаг УИХ-д гаргасан бол хөгжил 4жилдээ нүд гялбуулах байсан байхдаа
Элэнцэгнийх нь төмөр вэ?
60 гарсан эмгэнийг ач зээгий нь харуулахгүй ядраачих нээ. Ер нь МАН -д боловсон хүчин байхгүй болжээ
zuv shuu, hotiin dargaar ajliin turshlagatai huniig tavih heregtei demjij bn! zaluu hun tavilaa geed yu hiih yum 2-3 terbumaar usan orgiluur barih biz!!!
Hamgiin zuv songolt.............gertee orood ehnertee bazuuldag uls eserguutseh l baihdaa
Эрч хүчтэй залуу хүн тавиасай. Үеэ өнгөрөөсөн өвгөн, эмгэгүүд цаашаа л гэмээр бн. Гэвч МАНГАРУУД өөрсдөө мэдэх байлгүй дээ
Энэ ний хатагтай гэж юу байхав дээ, одоо болмоор юм. Хангалттай л албан тушаалд суулаа ш дээ, Хэний төлөө юу хийсийн
ёстой зөв агуулгаар энэ мэдээг бичсэн байна. Амьдралын туршлага хуримтлуулсан, ноён нуруутай, элдэв нялгансан амьтны үгээр хүмүүсийг ялгаж салгаад байхгүй хат суусан хүн л хотын даргаар сайн ажиллаж чадна. Хот, дүүрэг, хороо бол их айл шүү. Хотод сайн ажилласан төрийн албан хаагч улсын аль нэг салбар, улсыг удирдаж чаддаг гэдгийг амьдрал олон удаа харуулж нотолж байна.