“Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч 2020” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 38 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 108 алба хаагч оролцох бөгөөд тэмцээн 2 өдөр үргэлжлүүлэн шилдгүүдээ шалгаруулах юм.

Тэмцээнд оролцож буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье гэж тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top