Орон нутгийн сонгуульд МАХН-ын нэр дээрээс “боссон” Э.Магнайбаяр гэгч нөхөр МАН-ыг сонгосон нь дуулиан болж байна. Тэр тусмаа МАХН, АН-ын шошго наасан нөхөд ихээхэн бухимдалтай байгааг цахим орчноос харж болно. Засаглаж, эрх мэдэлтэй үлдэх гэсэн шунал тачаал нь хүний аминд ч хүрч мэдэхээр харагдана. Үүгээр ч зогсохгүй эх орноосоо урвасантай зүйрлэн зүхэх аж. Нэг муу МАХН-ыг эх оронтой зүйрлэх нь хэтийдсэн хэрэг биш үү. Бидний хувьд энэ урвагчийг өмөөрөх шалтгаан ч алга, эрх ашиг ч алга. Угтаа бол Э.Магнайбаяр гэх нөхөр МАН-д ямар ч хэрэггүй. Төлөөлөгч гэх бүрэн эрх нь л МАН-д туйлын хэрэгтэй цаг хугацааны үзэгдэл дээр гараад ирэв.
Улс төр өөрөө урвах шарвахаас л эхэлдэг. Тэр тусмаа өндөр карьерт байгаа нөхдийн улс төрийн ажиллагаа урвах, шарваж, урвуулж байж сая оршин тогтноно. Өөр ямар ч аргагүй. Үнэ цэн нь болчихсон зүйл.
Хэн оновчтой урваж шарваж чадаж байна тэр амжилттай байдаг бичигдээгүй хууль улс төрд үйлчилнэ. Харин урваач, шарваачдын эцсийн зогсоол нь эх орон, ард түмэн байх учиртай. Үүндээ ч утга төгөлдөр оршсоор, урвасаар ирсэн. Түүнээс биш мандан бадарч яваа У.Хүрэлсүхээс ч урваж болно, Х.Баттулгаас ч шарваж болно. Муу нүхний тарвага шиг болсон Н.Энхбаяраас ч болно. Тэгэхээр гомдогсод, гологдогсодын нэг муу бүлэглэлээс урвах нь бүү хэл нурааж орхисон ч яах вэ дээ. Тэгэж яривал Н.Энхбаяраас улс төрийн ууган хүчин тэр чигээрээ урваж байсан түүх халуунаараа байна.
Их Монгол Улс, эзэн Чингисийн үед ч урваж л байв. Өрх айлаараа, овог аймгаараа урваж л байсан. Манж Чин гүрнийн эзэрхийлэлд байхдаа урваж шарваж л байв. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалыг мандуулах цагт урваж л байв. Социализм, коммунизмд, өнөө ардчиллын үед урваж шарваж л байна. Харин эх орон, ард түмэн минь бүтэн байна. Саяхны жишээ гэхэд Ч.Улаан, Д.Тэрбишдагваас эхлээд бүгд л урвасан. Үүнийхээ шанд сайдын суудалд заларч, энэ төрийн бодлогыг нэгдмэл зорилгын дор л явуулсан. Түүнээс биш Ч.Улааны туурга тусгаар байгуулсан “Улаан Улс” гэж сонсов уу. Д.Тэрбишдагвын эх барьсан Үндсэн хууль гэж юу байгаа юм. Урваж шарвасан Ж.Сүхбаатар “МАН манд” гээд УИХ-д сууж л байна. Ж.Сүхбаатарын байгуулсан парламент гэж лав алга. “Э.Магнайбаяр бол байж боломгүй ёс зүйн алдаа гаргасан” хэмээн гаслан зогсоо С.Ганбаатар өөрөө хэчнээн урваж шарваж явлаа. Эрх ашгийн төлөө тэр маргааш Н.Энхбаяраасаа ч урваж чадна. Д.Арвин агсан 2012 онд Баянзүрх дүүрэгт МАН-ын нэр дээрээс дахин санал хураалтад өрсөлдөн, ялалт байгуулсныхаа дараа АН-ын гишүүн болж л байв. Урваж л байсан, урвасаар ч байх болно.
Өчигдөрхөн өндөр дээрээс газардсан М.Энхболдоос урвасан залуус парламентад сууж, Засгийн газрын гал тогоо барьж л байна. 32:33-ын бүлэглэл хэрхэн яаж нэгнээсээ урваж байсан цуурай нь ч намдаагүй.
Лу.Болд, Ж.Батзандан нарыг хар. Одоо тэд ШИНЭН гэж байхгүй юм шиг эргээд АН-ын тооноор орохоор Ерөнхийлөгчид урваад ирсэн. Хэн урваж чадсан нь хождог улс төрд өөр хаашаа явах юм. Цагаа тулахаар Х.Баттулга ч, У.Хүрэлсүх ч урвана. Ерөөсөө Шаргал ордон дүүрэн урваачид, шарваачид сууж байгаа гэдгийг мэдэхгүй л байв гэж. Гэтэл нэг муу дүүргийн төлөөлөгч намын гишүүнчлэл сольсон төлөө яасан их бухимдана вэ. Э.Магнайбаярын хувьд АН, МАХН-ын нэрээр сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсныхаа дараа МАН-ыг сонгосон. Жудаг ярих нь зүйн хэрэг байх.
Илүү их бухимдах шалтгаан ч бий. Э.Магнайбаяр МАХН гэх нэрээр ч бус Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, АН-ын сүлжээ, сонгуулийн тактикт байрлал эзэлж, сонгогчдод зөв харагдсан учраас л сонгогдсон. Түүнээс МАХН-ын нэр хүнд, Э.Магнайбаярын рейтинг гэж юу байхав дээ. Түүнийг МАН “Нааш ир” гээд босго алхуулахгүй нь ойлгомжтой. Гэтэл тэр оновчтой цагт МАХН-д элсэж, Н.Энхбаяр ч нүүдлээ олж, АН-тай ч нэгдэж. Тийм учраас тэр босгыг нь алхана чинээ санаагүй МАН-аас ийнхүү урилга заллагатайгаар дүүргийн дээгүүр албанд морилох нь гарцаагүй боллоо. Нөхцөл бүрдэнэ гэдэг энэ аж.
Эх сурвалжийн хэлж байгаагаар Баянгол дүүрэгт ялалт байгуулсан ХҮН-ын хоёр төлөөлөгчийг АН-ынхан урвуулах ажиллагаа өндөр мөнгөн дүнтэйгээр өрнүүлж байх араар Э.Магнайбаярыг МАН-ынхан шарвуулаад авчихлаа. Өөрөөр хэлбэл дүүргийн МАН-ын дарга өөрийнхөө замыг зассан хэрэг шүү дээ. Улс төрд байх энгийн үзэгдэл. Гайхах хэрэггүй. Энэ зэргийн хөдөлгөөн хийж чадахгүй бол улс төрд орж ирэхийн хэрэг юун. Гомдогсодын бүлэглэлээс ганц нөхөр сугалчих хөрөнгөгүй бол дүүргийн нам удирдаж яана.
Сэхээтэн дүр эсгэж, онол ярьж суусан ХҮН-ын хоёр юу ч үгүй хохирч үлдэв. Тэдэнд ямар ч нөлөөгүй Я.Доржхандаас өөр юу ч алга. Дахин ийм боломж олдохгүй гэдэгт мөрий тавьсан ч болно. Мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чадахгүй, дөрвөн жил хий бухимдаж байтал улс төр нь дуусна.
Харин Э.Магнайбаяр хожиж. Дэргэдээ /ДИТХ/ 20 гаруй төлөөлөгчтэй, дээрээ /УИХ/ 60 гаруй гишүүнтэй, халамжид очиж байна гэсэн үг. Цагаатгаж хэлэхэд Э.Магнайбаяр гэх төлөөлөгч олонхийн бүлэгт орсноор иргэдэд амласнаа биелүүлж чадна. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө олонхийн бүлэгт байж л хэрэгжүүлнэ. Тэгэхээр залуу хүн ирээдүйн улс төрийн карьераа бодсон л биз. Уг нь ялалт бүрэн баталгаажаагүй байхад дүүргийн томилгооны хар зураг гаргахдаа АН-ынхан МАХН-ын ганц төлөөллөө сурсан зангаараа бялууны гадна үлдээчихсэн гэдэг. Харин бялууны хар зургаас хоцорсон МАХН сануулснаар хар зурагт нэрээ үлдээсэн ч найдлага тааруу санагдаж таарна биз дээ. Ижлээ худалдчихдаг нөхдүүд Э.Магнайбаярыг амархан мартана.
Одоо тэр нэгэнт урвагч нэр зүүсэн. Гэхдээ тэр улс төрд маш том нүүдэл хийсэн. Аль ч нам эвсэлд урваж орсон түүний үүрэг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл гэх утгаа л хадгална. Өөр юу ч байхгүй.
Түүнээс тэр АН, МАХН-д байлаа гээд Баянгол дүүрэг “Ганнам” дүүрэг болчихгүй. МАН-д байлаа гээд нийслэлийг мандуулчихгүй. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төрөөс явуулж байгаа бодлогын хүрээнд л үйл ажиллагаа өрнөж дуусна. Баянгол гэж улс тусдаа өрх татаж, нүүрс гаргаад мөнгө олоод байхгүй. Манайд нүүрснээс өөр арвин мөнгө харах салбар олон биш. Тэгээд ч МАН, АН, МАХН аль нь ч бай үзэл баримтлалдаа үнэнч зогсож, гишүүд дарга нар итгэл үнэмшилдээ бат зогсох биш. Цагаа тулахаар өвөр түрийдээ орж, эрлийз хурлийз бодлого гаргаад л явдаг биз дээ. Энэ муу хэдэн намын аль талд нь яаж ч явсан яахав дээ. Адилхан л эрх ашгийн төлөө явдаг бүлэглэл.
Харин ч Баянгол дүүргийг С.Эрдэнийн савраас салган авч байгаа нь оноо ч байж мэднэ. Тодотгож хэлбэл, олон жилийн турш төрлийн хэлхээнд орчихсон дүүргийн төрийн албыг цэвэршүүлэх эхний алхам ч юм билүү хэн мэдлээ.
Сэтгэгдэл ( 14 )
Урваж шарваж байгааг зөвтгөж бичиж байгаа энэ этгээд бол өөрөө эх орноосоо урвасан тархины тураал байна. Урвагчдыг яадаг байсныг мэлэх үү? Шууд цааз.
Harin ch zuv shiidel yum bishvv MAHN aas garaad zuv shigee muriin hutulburuu bielvvlehiin tuluu ard irgediinhee tuluu uuriiguu zoliosloj baigaan bishvv.Neg namaas zarim hvmvvs neg garaal,bie daaj devshlee geel daraa ni namd ergej orloo geel eliireel yavaa hvmvvs zunduu l baina shvvdee yu ch haigaad ergvvteed yawaad baidgiin ehner nuhur 2 boduul 2-laa gertee yarial eliirch suudag baihdaa unen sonin hvmvvs iim hvmvvsiig yu gj heleh vv
СҮРТЭЙН СҮРЖИГНЭХИЙН ТИЙШЭЭ ОРОО Л БИЗ
Chadaj bga yumand arga bhgui hehe
Намын удирдлагад байсан хүмүүс урваад л бие биенээ муулаад л бие дааж нэр дэвшээд л энэ бүгд сонгодог урвалт шүү дээ, тэгээд сонгодог хүмүүс н гайхаж муулаад өөрсдөдөө (од) болоод байх юм...
Захиалгат бичлэг\n
УРВАЖ ШАРВАХЫН СУПЕР ЖИШЭЭ П.ОЧИРБАТ МАН аас СОНГОГДООД 4 ЖИЛ ДАРАА НЬ ДЭВШҮҮЛЭХГҮЙ БОЛОХООР АН ОРООД 4 ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙСЭГ
zuw shiidwer baisan haranhyi hdn awgai nar irj shuugiaan tarisnaas uur yu ch bloogvv zamiin nohod hytsaj l bdg jingiin tsywaa yawjil bdg
МӨНГӨӨР БИЕЭ ҮНЭЛЖ СУРГАСАН ААВ ЭЭЖ НЬ ИЧИГ ИЧИГ
Чихрийн наймаачин Оргилын Ганбаатар өндөр үнээр захиалж бичүүлжээ. Сонгогчдын саналыг өөрийн хүссэнээр өөрчилж, худалдах нь тэгээд зөв юм уу, чи юундаа урвагчийг хамгаалаад байгаа юм. МАН угаасаа хулгайч, бас сонгогчдыг эргүү тэнэг гэж бодоо юу, хол очиж хуц.
Yashka bol saihan mergejil gedeg dald message yum bn
Энэ бичсэн юмнаас чинь ардын нам гэдэг жорлон шууд үнэртэж бншүү
Урвахгүй юм бол улс төрд ороод яахав.
МАНгарт