Даланзадгад хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойн хүчит бөхийн барилдаан өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хүчит бөхийн барилдаанд 32 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэж, Ноён сумын харьяат, сумын заан М.Буяндэлгэр түрүүлж, Булган сумын харьяат, сумын заан Б.Батболд үзүүрлэлээ.
Тус бөхийн барилдааны уран барилдаанч бөхөөр Баян-Овоо сумын харьяат, залуу бөх Э.Буянбат шалгарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )