ДОРНОД: Томуугийн харуулдан тандалтын хяналт хийлээ

2020 оны 10 сарын 26

Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллаа. Энэ хүрээнд аймгийн шуурхай штаб болон бусад холбогдох байгууллагуудыг 100 гаруй гишүүдийг хамруулан коронавируст халдварын байнгын бэлэн байдлыг хангуулах, тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа. Мөн Шадар сайдын зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Л.Саянаа, УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй бүрэлдэхүүн тус аймгийн Томуугийн харуулдан тандалтын 3 ӨЭМТ, ЭМГ, БОЭТ, Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд ажиллаа.

ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа, тархвар судлагч М.Цогт, дата менежер Б.Ганцоож, ВСЛ-ын вирусологич Н.Баясгалан нар дэмжлэгт хяналтыг хийн, цар тахлын үеийн бэлэн байдлын үнэлгээний дагуу үнэлэн, зөвлөмж өгч ажиллав.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top