Бид түрүүчийн сонгуулиудаа цэгцэлж, дараагийн сонгуулиа төлөвлөж, өвөлдөө бэлтгэж, өвөр зуураа улстөржиж суух завсар хажууханд юу болж байна вэ. Хүссэн ч, хүсээгүй ч худалдаа, эдийн засгийн хамгийн том түнш маань болсон урд хөршөөр сонин юутай вэ.
Монгол Улстай холбоотой сайн мэдээ гэвэл өмнөд хөршийн хэвлэлүүд Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт шинээр нэгдсэнийг онцолжээ. Уг хэлэлцээрт БНХАУ, БНСУ, Энэтхэг, Бангладеш, Лаос, Шри-Ланка зэрэг зургаан улс багтаж байсан бол Монгол Улс нэмэгдлээ.
Ингэснээр Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэлэлцээрийн гишүүн орнуудад бүтээгдэхүүн гаргахдаа татварын давуу эрх эдлэх боломжтойгоос гадна гаднаас авах далайн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, химийн бодис зэрэг 366 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг тодорхой хувиар бууруулах ажээ.
Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улс, БНХАУ хоёр талын худалдааны татварыг бууруулахаар төлөвлөж буй талаар БНХАУ-ын Худалдааны яам энэ аравдугаар сарын 26-ны өдөр мэдээлсэн байна.
“Шинхуа” агентлагийн мэдээнд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн дөрвөн үе шаттай тарифын хөнгөлөлтийн дагуу анхны зургаан гишүүн орон арван мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг дунджаар 33 хувиар бууруулаад байгааг онцолжээ. Монгол Улс хэлэлцээрт нэгдэн орсноор Монгол Улсын гадаад худалдаа нэмэгдэж, 2021 оноос Хятадтай хийх хоёр талын худалдаа өсөх боломжтой юм.
Мөн энэ 2020 оноос Хятадын Австралиас авдаг нүүрсний хэмжээ огцом буурсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Хятад, Монголын хооронд "ногоон гарц" нээснээр Монголын нүүрс Австралиас авч байсан коксжих нүүрсний зах зээлийг нөхөх хэмжээнд хүрчээ. Өнөөгийн байдлаар ийнхүү Монгол Улс Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч болоод байгаа юм.
Харин өмнөд хөршийн дотоодод “Хоёр зууныг угтах” уриан дор нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх томоохон ажил эхлээд байна. Өмнөд хөрш БНХАУ ирэх 2021 онд Коммунист намынхаа 100 жилийн ойг тэмдэглэнэ. Мөн 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Энэ хоёр тэгш ойг угтаж өнгөрсөн зуун жилийнхээ алдаа оноог цэгнэж, улс тунхагласныхаа 100 жилийг угтан ирэх 49 жилд ямар замаар урагшлах зургаа яг энэ өдрүүдэд дээд түвшиндээ хэлэлцэж байна. Нам, улсынхаа ойд зориулсан ажлуудаа тэд “Хоёр зууныг угтах” хэмээн нэрлэжээ. Хятад улс 1953 оноос нийгэм, эдийн засгаа таван жилээр төлөвлөн хөгжүүлж буй.Тэд энэ онд 13 дугаар таван жилийнхээ төлөвлөгөөг дүгнэж 14 дүгээр таван жилийнхээ гараанаас хөдлөх юм.
Энэ аравдугаар сарын 26-нд Бээжин хотноо эхэлж, өнөөдөр өндөрлөх ХКН-ын Төв Хорооны V бүгд хурлаар улсаа 2021-2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөг дэмжин баталлаа. Тэд улс орноо учиргүй шуурч түргэлэхгүй, гэхдээ алгуурлаж удаалгүй нэгэн хэмээр тасралтгүй урагшлуулах зарчмыг барьж, чинээлэг дундаж давхрагадаа тулгуурлан хөгжүүлэхээр тунхаглаад байна.
Эх сурвалжийн мэдээгээр 2016-2020 онд хөгжүүлсэн өмнөх таван жилийн төлөвлөгөөгөөр Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 70 их наяд юаниас 100 их наяд юань болон өсжээ. КОВИД-19 цар тахлыг туулж буй энэ хүнд үед ч өмнөд хөршийн эдийн засаг таван хувийн өсөлттэй гэсэн мэдээлэл гарч буй нь тэдний бяд тэнхээг харуулж буй. Статистикийн мэдээгээр 2016-2019 онд Хятадын эдийн засгийн дундаж өсөлт 6.7 хувьтай гарсан нь дэлхийн эдийн засгийн дунджаас 3.9 хувиар илүү гарчээ. Хүрээлэн байгаа орчноо хамгаалж сайжруулахад төдийлөн анхаардаггүй байсан алдаагаа засаж эхэллээ. Газрын гадаргын усны бохирдлыг бууруулж, томоохон хотуудын утааг арилгаж, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж байна.
Өмнөд хөршид өндөр технологи хурдтайгаар хөгжих болов. Программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбаруудын жилийн дундаж өсөлт сүүлийн дөрвөн жилд 19.4 хувьд хүрчээ.
Хятадад нийгмээ төрийн төлөө бус, энгийн иргэдийнхээ аж амьдралын төлөө хөгжүүлэхэд голлон анхаарч, хялбар зүйлээс ажлаа эхлүүлж байна. Тухайлбал, сүүлийн хоёр жилд 7.3 сая ядуу иргэд хуучирч муудсан байшингаа тордож сэлбэжээ. Хот, суурин газруудад 2.6 сая орон сууц барьж, тэнд амьжиргааны түвшин тааруу хөдөөгийн бүс нутгуудаас шилжин ирсэн 9.4 сая орчим хүнийг суурьшуулан ажлаар хангахаар болов. Хятадын хүн амын дундаж наслалт 2019 оны байдлаар 77.3 болж, хүн амын ядуурлын түвшин мөн оны эцэст 0.6 хувь болон буурчээ.
Тариачдын орлогыг өсгөхөд анхаарч, КОВИД-ийн үед их, дээд сургууль төгсөж буй орлого тааруу иргэдийн хүүхдүүдэд зориулсан тусгай ажлын байруудыг бэлтгэжээ. Тэд ядуу иргэддээ бэлэн халамж, тусламж түгээхийг чухал болгосонгүй. Иргэдээ орон байр, ажлаар хангаж, ажиллах орчин, нөхцөлийг нь сайжруулан, ажиллаж олсон орлогыг нь нэмэгдүүлж, нэг үгээр амиа аваад явах аргад сургаж байна.
Ингэснээр ядуу иргэдээ дундаж давхрага руу, дундаж давхрагын иргэдээ чинээлэг дундаж давхрага руу татаж, тэдэнд тулгуурлан улсаа хөгжүүлж байгаа гэсэн үг. Нийт 1.4 тэрбум хүн амтай өмнөд хөршийн ямар ч тохиолдолд эдийн засгийн хувьд барьц алдалгүй хөгждөгийн нууц нь халамж хүлээж, хүний гар харалгүй ажиллаж хөдөлмөрлөдөг иргэд, нийгмийг тэнцвэржүүлэн нуруундаа тээгч дундаж давхрагаа байнга анхаарч дээш татаж байгаад л оршиж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хужаагийн залгидас болж бүр дууслаа эдийн засгаар арьс махаа Монгол хужаад бүрэн өвчүүлж нүцгэрээд уг Монгол цогцос зөвхөн ясан дээр тогтож бна энэ мөхөл.өвөр монголыг бүрэн устгаж үлдсэнийг нь эрлийзжүүлээд үлдсэнийх нь үндсэн хэлийг хаагаад хар хужаанууд хятадчлах геноцид руугаа эргэлтгүй явчихлаа.Элийний хамтын эдийн засаг хятад арьснаас холдож 3 дахь хөрш рүү холдохгүй бол Монгол устлаа аюул бас гамшиг айсуй.хар хятад цунамигаас болгоомжил.