ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан өөртөө итгэх итгэлээр дүүрэн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Хонь

Материаллаг асуудлаа шийдвэрлэхэд сайхан өдөр. Бэлэн мөнгөний баримттай ажиллана. Бүтээлч мэргэжлүүдийн төлөөлөл, ахмад настнууд амжилтад хүрнэ. Аливаа бизнес, тооцоонд болгоомжтой хандахад гэмгүй. Хийсэн ажил тань бодит үр дүнд хүргэнэ.

Үхэр

Өөрийгөө аль болох чөлөөл. Маргаан, хэлэлцүүлгээс зайлсхий. Зоригтой, ер бусын шийдлүүд нь хуримтлагдсан асуудлуудыг тойрч гарахад нөлөөлөх болно. Та дуртай зүйлээ хийх эсвэл хүүхдүүдтэйгээ ярилцах замаар бүрэн амрах боломжтой.

Ихэр

Бусдад туслахаас бүү татгалз. Дэвшилтэт, хүмүүнлэг зорилго тавь. Эрэгтэйчүүд эсрэг хүйсийнхэндээ маш их анхаарал хандуулах ёстой. Улирлын хөнгөн өвчнүүдээс урьдчилан сэргийлж, амралт, зугаалгын үйл ажиллагаа, түүний дотор усан эмчилгээнд хамрагд.

Мэлхий

Санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ эрсдэлгүйгээр амжилт олох боломжгүй. Ажилтай шууд холбоогүй хүмүүст мөнгө бүү зээл. Ажилдаа сэтгэл ханамжгүй байвал гарах гэж яарах хэрэггүй. Тэвчээртэй байвал аз удаан хүлээлгэхгүй.

Арслан

Шинэ зүйлийг бүү төлөвлө. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирч магадгүй. Гэхдээ эрсдэлд бүү ор. Болгоомжгүй байдал нь таныг ашиглуулахад хүргэнэ. Муу санаатай хүмүүсийн заль мэхийг үгүйсгэхгүй. Бусадтай харилцахдаа тэсвэр тэвчээр, эелдэг байдлыг эрхэмлэ.

Охин

Ажилдаа сэтгэл ханамжтай байж, цаг заваа зориул. Өмнөх байдлаасаа алхам алхмаар дээшилнэ. Ядрах нь түр зуурынх. Хайртай хүмүүсийнхээ үгэнд эмзэглэхгүй байхыг хичээ. Хайртай хүмүүстээ хамгийн их анхаарал, хайрыг мэдрүүл.

Жинлүүр

Өөртөө анхаарал хандуулах өдөр. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаагаа хянаж, бусад хүмүүсийн хүсэл сонирхлыг анхаарч үзээрэй. Цаг хугацаа бүх зүйлийг байранд нь аваачна. Уран бүтээлч, оюунлаг хүмүүс авьяас чадвараа үр дүнтэй харуулж, төлөвлөгөөнийхөө дээд хязгаарыг биелүүлж чадна.

Хилэнц

Дарга удирдлагадаа хандахад таатай өдөр. Төрийн байгууллагатай холбоотой ажлуудаа цэгцэл. Үйл явдлыг өөрийн эрх ашигтаа нийцүүлэн өөрчилж чадна. Хамтрагчтайгаа зөвшилцөх, хүнд сэтгэлээ илэрхийлэхэд амжилт олно.

Нум

Амжилттай өдөр. Гэхдээ хүч чадлаа хэт үнэлэх хэрэггүй. Үдээс хойш хэт их хөдөлгөөн хийснээр өвдөхөөс сэргийл. Өшөө авах, уруу таталт зэрэгт бүү ор. Хүмүүс танаар бахархах шалтгаан нь авьяаслаг хүн тэдний дэргэд байгаа явдал юм.

Матар

Өнөөдөр зочид хүлээж ав. Хайртай хүмүүстээ олон тааламжтай үгийг зориул. Таны хийж буй ажил олон нийтийг хамарсан байх тусмаа сайн. Эрч хүч, амжилт, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байна. Өөрийн хүчиндээ итгэснээр юуг ч ялна.

Хумх

Таны үг, үйлдэл, мэдрэмжээс олон зүйл хамаарна. Магадгүй таны хувь тавилан хамаарна. Сайн үйл, сайхан бодлын үр шим эргэж заавал ирдэг. Бусдын шахалт, ятгалгад амархан өртөхгүй.

Загас

Харилцаанд алтан дунджийг баримтал. Бизнесийн үйл ажиллагаанд таагүй өдөр. Давуу байдлаа харуулах хүсэл нь мэргэжлийн үйл ажиллагааны алдаа болно. Түншүүдтэйгээ сөргөлдөх хэрэггүй. Бүхий л зүйлд тэнцвэртэй ханд.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэлгэрмаа(202.126.89.117) 2020 оны 11 сарын 18

Тийм шүү үнэн

0  |  0
Top