ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэнд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Хонь

Ажлаа амжилттай дуусгах өдөр. Гэрлэх, үр хүүхэдтэй болохоор төлөвлөхөд сайн өдөр. Таны үйлдэл бодит байдалтай нийцсэн байж шинэчлэл, өөрчлөлт явагдана.

Үхэр

Шуурхай шийдвэр гаргах нь хүсээгүй үр дүнд хүргэж магадгүй тул жаахан хүлээх нь дээр. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ хамт цэвэр агаарт амарч болно. Оройг найдвартай найз нөхдийн хамт өнгөрүүл. Үдээс хойш бүх зүйл амгалан болно.

Ихэр

Өдрийн эхний хагаст таатай байна. Дээд хүчнүүд таныг хамгаална. Муу санаатай хүмүүсээс салах боломж гарна. Ёс суртахууны цэвэршилт нь маш өгөөмөр сэтгэлийг бий болгоно. Хэн нэгнээс чин сэтгэлийн үгс сонсоно.

Мэлхий

Шинэ хамтрагч нартай танилцана. Карьерт тань амжилт ирнэ. Уран бүтээлийн онгод нэмэгдэх өдөр. Та өөрийгөө бүрэн харуулж чадна. Нэр хүнд тань мэдэгдэхүйц өсөж байгааг та анзаарна.

Арслан

Амлалт өгнө, бас зарим зүйл хуурмаг гэдгийг мэднэ. Санхүүгийн байдалдаа анхааралтай хандаарай. Эргэн тойрны хүмүүстэй маргалдаж магадгүй. Хүмүүсийн сөрөг нөлөөнөөс зугт. Зүүд зөнтэй байна.

Охин

Хоёрдмол өдөр. Ганцаараа удаан байх хэрэггүй. Тайван байдлаа тэнцвэртэйгээр хадгал. Өдрийн эхний хагаст нөхцөл байдал ер бусын санагдана. Гэхдээ та ур чадвараараа аливааг төгс хийх болно.

Жинлүүр

Таны нөхөрсөг байдал, амьдралын эрч хүч ойр дотнынхонд тань сайн жишээ болно. Гэр бүлийн баяр баяслыг мэдэрнэ. Хөгжим сонсож, шинэ содон зүйл унш. Ашиг олох, амьдралаа сайжруулах шинэ эх үүсвэр олно.

Хилэнц

Санхүүгийн байдалд хэд хэдэн эерэг өөрчлөлт ирэх болно. Гэхдээ та тодорхой бус зарлага бүү гаргаарай. Бусдын зөвлөгөө таныг төөрөгдүүлж болзошгүй. Харилцаанд таатай. Хуучин танилууд, найз нөхөдтэйгөө уулзахыг ихэд хүснэ. Магадгүй та өмнөх хайр дурлалын харилцаагаа сэргээнэ.

Нум

Маргаан дагуулсан ярианаас татгалзаарай. Тэнэглэх нь ойр дотнынхныг тань гайхшируулна. Орой завгүй болно. Эрэгтэйчүүд удаан хугацааны туршид харилцаагүй найзтайгаа уулзана. Түүнээс харилцаагаа тасалсан нь таны буруу.

Матар

Өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй бол болохгүй. Гудамжаар явахдаа болгоомжтой байгаарай. Эр зориг, шударга байдал нь амжилтад хүргэх болно. Магадгүй хайртай хүн эсвэл хамаатан садантайгаа холбоотой асуудлуудыг шийднэ.

Хумх

Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө түүнийхээ үр дагаврыг бодож үз. Оддын байршил нь танд чухал ач холбогдолтой. Үр дүнд хүрэхийн тулд ажилдаа өөрийгөө бүрэн зориул. Хамтрагчтайгаа тухтай уулзах боломжтой болно. Аливааг өөдрөгөөр төсөөл. Бодол биелдэг.

Загас

Ирээдүйн төлөвлөгөө нь томоохон өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. Хуучны танилтайгаа уулзах нь хувь тавиланд гэнэтийн өөрчлөлт авчирна. Үдээс хойш эрүүл мэнддээ анхаар. Өөрийн хүч чадал дээр тулгуурлаж ажилла.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top