Б.Батжаргал Архангай аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Архангай  аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан  өнөөдөр /2020.11.03/  боллоо.  

Өнөөдрийн хуралдаанаар  Архангай аймгийн ИТХ-ын даргаар АН-аас нэр дэвшүүлсэн Б.Батжаргалыг нийт 39 төлөөлөгчийн 20 буюу 51.3 хувийн саналаар сонгож, анхдугаар хуралдаанаа удирдууллаа.

Шинээр томилогдсон  ИТХ-ын  дарга Б.Батжаргал хуралдааныг удирдаж, Тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонголоо.

11 Тэргүүлэгч байх ба АН-аас Б.Батжаргал, Б.Оюунтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Г.Алтан-Очир, Д.Бат-Эрдэнэ, Л.Лхагвадорж, Б.Санжмятав, Р.Нямдорж, МАН-аас Б.Цэрэннадмид, Ц.Мөнхнасан, Д.Мөнхбат нарын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top