Дундговь аймгийн ИТХ-ын даргаар С.Од-Эрдэнийг сонгосон байна. Харин аймгийн Засаг даргад Ц.Мөнхбатыг уламжлахаар болжээ.
Сануулахад, 2020 оны Дундговь аймгийн ИТХ-ын сонгуульд хоёр нам, нэг эвслээс 70 нэр дэвшигч, дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлдсөн юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тодорхойлдог.
Тиймээс 74 нэр дэвшигч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлын 23 тойрогт өрсөлдөж, нэр бүхий хүмүүс олонхын сонголтоор сонгогдоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )