2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан боллоо.
Анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж8 олонх болсон МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 77,8 хувийн саналаар дэмжиж, Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжлахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )