Ц.Элбэгдоржийн улс төр Х.Баттулгаас хамаарна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нэгэнтээ “Ерөнхийлөгч бол бурхны суудал. Эндээс буусан хүмүүс эргээд улс төртэй зууралдах хэрэггүй. Гэтэл тэд эргээд улс төр үймүүлж байна. Одоогийн энэ Ерөнхийлөгч бол бүр ч их үймээн дэгдээнэ дээ” хэмээн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр /2016/ ажиллаж байхад хэлж байв. Гэтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн халаагаа өгөөд гурван жилийн дараа намын гишүүнчлэлээ сэргээн, их улс төрд эргэн ирж байгаагаа мэдэгдлээ. Тэр бол зүгээр ч нэг намын гишүүнчлэл сэргээх хүн биш. Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “Үймээн дэгдээх”-ээр ирж байж ч мэднэ.

Ингэхдээ  тэрээр “Улс орны тулгамдсан асуудлууд байна. Тиймээс би намын гишүүнчлэлээ сэргээж, асуудалд оролцохоор шийдлээ. Надтай холбогддог олон хүн сэтгэгдлээ ирүүлдэг, дэмждэг. Тэр халуун хайр намайг нийгмийн амьдралд ороход нөлөөлсөн” гээд хүрээд ирэв. “Халуун хайр” шүү.

Энэ сарын 16-ны өдөр АН-ын даргыг сонгох сонгууль болох товтой байгаа. Нээлттэй сонгуульд журам дүрмийн дагуу хэн ч оролцож болно. Гэтэл Ц.Элбэгдорж маань “АН-ыг дэмжигч, гишүүд, журмын нөхөд маань надад татгалзах аргагүй санал тавьж, намаа цэгцлэхийг үүрэгдсэн учраас би намын даргын сонгуульд өрсөлдөж байна” гээд ороод ирэх юм биш биз. Хаа байсан “Буян”-гийн Б.Жаргалсайхан л өрсөлддөг талбарт хэн ч өрсөлдөж болно. Ц.Элбэгдоржийн байр сууринаас харахад улс төрийн нэлээд идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх шинж бий.

Тиймдээ ч “Хэрвээ улс төр, нийгмийн амьдралд идэвхитэй оролцохоор бол хуучин гэртээ ир. Бид шинэ гэр барих хэрэггүй” хэмээн намаасаа явсан нөхдөд хэвлэл мэдээллээр үг дайжээ.

С.Эрдэнэ даргын үед АН-аас олон гишүүд хаалга савж одсон. Тиймээс Н.Алтанхуяг, Л.Болд, Ж.Батзандан нарын олон хүмүүсийг хэлж байгаа бололтой. Тэд бие даахаас эхлээд өрх тусгаарлан нам байгуулсан гээд олон зуугаар, магадгүй мянгаар тоологдох нөхөд нүүр буруулсан цаг хугацааны таатай эргүүлэг ч Ц.Элбэгдоржийг тосон авч байна. Үүнийг ч харж байгаа учраас ийн уриалсан биз ээ.

Гагцхүү тэр Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэрхэн ойлголцож байгааг мэдэх юм алга. Ямартай ч тэр хоёр АН-ын анхдагч бүлэглэлд данстай, угшил нэгтнүүд. Х.Баттулга бол Ерөнхийлөгчийн суудлаас илүүгүй, Ц.Элбэгдоржоос дутуугүй АН-ын хувь заяанд “санаа чилээж” байгаа хүн. Бидэнд бэлэн байгаа мэдээлэл бол Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны чуулганаар /2019.01.16/ Ц.Элбэгдоржид холбогдох 178 хуудас материалыг Прокурорын газраас шалгаж өгөхийг хүсэн өгсөн билээ. Тухайн үед Х.Баттулга чуулга уулзалтад Ерөнхийлөгчийн хувиар үг хэлж, үүрэг өгөх биш, 178 хуудас материалыг гардуулах гэж очсон мэт харагдаж байв. Үүнээс харахад эрхэм хоёр нөхөр тухайн үед лав нэгэн тулга тойроод суухааргүй байв.

Үүний дараа /2020.01.30/ Ц.Элбэгдоржийг нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тухай мэдээллийг албаны хүмүүс удаа дараа өгсөн. Харин 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон гэдгийг ч дуулгаж байсан. Мөн ахин дахин  “Ц.Элбэгдоржийн дуудах хуудсыг төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх мэтээр санаатай санаагүй мэдэгдэж байсан нь зорилтот ч юм шиг. Энэ бүхний цаана нэгэн тэмцэл нуугдаж байгаа нь ч анзаарагдаж байв.

Харин Ц.Элбэгдорж “Надад эх орондоо очихгүй байх шалтгаан алга. Хийсэн хэрэг байхгүй” хэмээн хөл хорио дундуур “Чингис хаан” нисэх буудал дээр цэцэгтэй, дуутай угтуулж байгаагийн цаана ч бяцхан айдас ч байв. Ийнхүү тэрээр нийт түмэндээ хандаж, “Х.Баттулга архаг хулгайчийн зангаа гаргаж байна. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа” гэж ч мэдэгдэж байв. Үнэн ч байж болох юм. Ийнхүү тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд “Хонхны дуу”-гаар эргэлт авч гээд цаанаа хэн нэгэнтэй тэмцэн, байлдсан мэт байсныг анзаарсан биз ээ. Э.Бат-Үүл ч “Элбэг ирлээ, Монголд ардчилал байгаа юм байна” гэх мэтээр хөндлөнгөөс жиргэж байв. Зөвхөн Ц.Элбэгдоржоор Монголын ардчиллыг хэмжиж болохгүй байх, Үүл баатрын жиргээ ч зорилтот байх.

Зөвхөн энэ хэсгээс харахад өдгөө ажиллаж байгаа, ажиллаж байсан хоёр Ерөнхийлөгчид шуудхан эвлэрчих орон зай маш бага байсан уу гэвэл тийм байсан. Гэхдээ улс төр бол тохиролцоо, эрх ашигт үндэслэн явагдах учраас эрхэм хоёрыг чухам хэрхэн юу гэж тохирсон болоод Ц.Элбэгдорж ийнхүү улс төрийнхөө үйл ажиллагааг илт сэргээн, намын дүрэм журамд санаа тавих болов. Эсвэл ардчилал хэмээх найман үсэгт найдаж, Х.Баттулгаас өөрийгөө хамгаалах, бусдад хүчтэй байгаагаа харуулах гэсэн тактик ч байж болно. Ямартай ч түүний улс төрийн үйл ажиллагаа идэвхжлээ. Хөл хорион дундуур эх орондоо ирэхээсээ өмнө “Би эх орондоо очлоо. Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл сөрж өрсөлдөнө” хэмээн жиргэж ч байв. Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрт энэ мэт тунирхал байгаад эцэстээ тэврэлд­сэн ч байж болох талтай. Нөгөө талаараа тохиролцсон учраас АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор олон нийтийн өмнө зоригтой гарч ирж байна гэх таамаг өөрийн эрхгүй төрнө.

Ц.Элбэгдоржийн хувьд АН-ын дотоод улс төрийг хаашаа ч эргүүлж чадна. Тэр тусмаа Х.Баттулгатай хүч хавсарч байгаа бол ямар ч асуудалгүй гэсэн үг. Хамгийн гол нь өдгөөгийн Ерөнхийлөгчийг 2021 оны сонгуульд эргэлзээгүй дэмжих юм. Өөр ямар ч эрх ашиг байхгүй.

Ц.Элбэгдорж “Тэр халуун хайр намайг нийгмийн амьдралд ороход нөлөөлсөн” хэмээн гишүүнчлэлээ сэргээж байна. Дараа нь “Шинэ гэр хайх хэрэггүй, хүрээд ир” гэж байгаагийн цаана АН-ын даргын сонгуульд өрсөлдөх санаагаа ч хэлсэн байж болно. Эсвэл өмнөөсөө хэн нэгэн боломжит дүрийг даргын сунгаанд тордсон байж болно. Тодотгож хэлбэл утсан хүүхэлдэйгээ залах. Одоо тэгвэл яах вэ. “Намын журамт нөхдийн шахалт, тэгээд ч УИХ, шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй бол парламентын гаднаас ямар ч улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй байна” гээд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөх юм биш биз. Х.Баттулгын гомдол тайлагдах хэмжээнд тохиролцоо хийж чадсан бол ямар ч асуудал алга. Тэр хаашаа ч эргэсэн улс төр хийж мэднэ. Уг нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед өдгөөгийн Ерөнхийлөгчид холбогдох төмөр замын хэрэг мандаж байв. Тиймээс “Баянгол” зочид буудалд нэгжлэг хийж, Х.Баттулгын эзэмшдэг компанийн бичиг баримтыг битүүмжилсэн үйл явц өрнөж байсан. Монгол Улсын нэртэй бөхчүүд “Эзэн”-ээ хамгаалан очиж байсныг бултаараа л мэдэж байгаа.

Үүнийг Ерөнхийлөгч өөрөө ч тэр, намынх нь гишүүд ч “Ц.Элбэг­доржийн захиалж удирдсан ажил­лагаа” гэж үздэг. Тэдний хэлснээр “Ц.Элбэгдоржийн ажиллагаа” байсан юм бол түүнийг баривчлах нь яасан юм. Яллах бүү хэл баривчилж хорьсон ч үгүй. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж л байна. Н.Энхбаярыг бариад яллаж болж л байсан. Түүнийг яагаад болоогүй гэж. Улс төр ямар ч үйлдэл хийлгэнэ. Гэх­дээ удам угшил, фракц нэгт нөхөртэйгөө эвлрэх зай ч үлдээсэн юм билүү, хэн мэдлээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн Ерөнхийлөгч асанд гомдож болох ганцхан шалтгаан энэ байх. Харин одоо эрхэм хоёр дайсагналцахаасаа илүүтэй эв эеийг хичээвэл илүү үр дүнд хүрнэ гэдгийг тооцоолсон байж таарна.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(103.26.193.248) 2020 оны 11 сарын 19

Элбэгдорж Одоо болио. Монголыг муухай харагдуулж байна.

0  |  0
Unshigch (178.197.225.245) 2020 оны 11 сарын 13

Aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yarachin elbegdorj

0  |  0
Unshigch (178.197.225.245) 2020 оны 11 сарын 13

Aluurchin elbegdorjiin Mongolchuudiig gadaad ezedteigee niilj ustgah tolovlogoo ni balarch syireed, gadaad ezeddee ambaarduulj hoogdson aluurchin elbegdorj Aligaa aldaad Baas shees nus nulimsandaa hutgaldav.\nGadaad ezeddee ambaarduulsan aluurchin elbegdorj odoo Mongoliig dotroos ni hagalj ustgah ajildaa orloo.\nOmhii aluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchnaas avna\nAluurchin elbegdorj ooriinhoo bii bolgoson mafiin allagiin mashindaa herchyylj yheh bolno

Aluurchin elbegdorj ynend gyitsegdej 30 jiliin tursh hiisen allaga hulgai luivriin gemt hergyyd ni odor byr ilerch omhii aluurchin elbegdorj aliigaa aldaad Baas shees nus nulimsandaa hutgaldaj baina.\nAluurchin elbegdorj Mongolchuudiig horson zanaj zyhej haraan doromjilj , mongoliig sonooj ustgah , Irak afgan syria shig tsusan dalaid jivyyleheer sanaarhaj gadaad gyrneer ongorson jil donshuuchlan tenyychilj zolbintoj ene tertei uulzaj segsegnej salbaganav.\nAguu Tom 2 horshoos maani aigaad gadaad ezed ni hyrtel aluurchin elbegdorjiig gudamjind gargaj chuluudav.

Unshigch(178.197.225.245) 2020 оны 11 сарын 13

Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno.\nAluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchin elbegdorjoos avah bolno.\nAluurchin elbegdorj ooriinhoo bii bolgoson mafiin allagiin mashindaa herchyylj yheh bolno

0  |  0
Unshigch (178.197.225.245) 2020 оны 11 сарын 13

Aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj

Aluurchin elbegdorj ardchilaliin etseg Ardchilsan huvisgaliin Altan haraatsai baisan S Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireedyid hyreh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin.\nAmidraldaa gutal oims omsoj yzeegyi baisan ygeegyi ulaan guilgachin aluurchin elbegdorj onoodor mongoliig byhleer ni zalgichihaad bayarhaj gaihuulj, mongolchuudiig basamjlan tohuurhan doromjilj baina.\nAluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno.\nAluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno.\n

м(202.21.117.10) 2020 оны 11 сарын 11

энэ балиар амьтныг шоронд нь явуууулаааааачээээээ

0  |  0
Зочин(202.126.88.216) 2020 оны 11 сарын 11

Эвлэрэл нь хэн хэнийхээ идлэг уулганд найр тавьсан найраал байх. Түүнээс биш монгол улс, ард түмний төлөө бишээ.

0  |  0
zochin(202.179.26.117) 2020 оны 11 сарын 10

ysnii ardchilalsan uzeltei ,chezeech ucharschgui chundee ,buu buuj og!! tegeed charjil bai. Ter boltol eruul enchiig chuusei . Bi, bid ardchillald eeltei

зочин (64.119.17.71) 2020 оны 11 сарын 10

ОДОО БОЛ ГАР МУШИГАХ БАРИВЧЛАХ БОЛ АСУУДАЛ ШИЙДЭХГҮЙ ГЭЖ ИЧИХГҮЙ ХЭЛДЭГ ХҮНИЙ АДАГ ДАА ЭНЭ ЭЛБЭГДОРОМЖ , ЭНХБАЯРЫГ ЯАЖ БАРИВЧИЛСАНАА МАРТЧИХСАН ЮМ БАЙХ ДАА .

0  |  0
mgl(64.119.21.112) 2020 оны 11 сарын 10

guchin jil uls orniig bantan bolgoson hun bas nambariin araas orloo arai heternee ene uls oron ard tumen heden luivarchdiin togloom hiideg gazaruu bur durgui hurchlee mongo huulelt ceceglej alban tushaal erh medliin naimaa avilaga baigaliin baylagiig heden ger bul omch bolgoj huuliig guuli bolgoson. bodit zovlon bagadaad baigaamuu

1  |  0
Зочин(222.100.136.114) 2020 оны 11 сарын 10

Ene lalariig zailuul hogiin psda

0  |  0
Зочин(202.9.46.80) 2020 оны 11 сарын 11

ЮУН ЭЛБЭГДОРЖИЙН УЛС ТӨР УЛС ТӨРТЭЙ МАНАТАЙ ХИЧНЭЭН ЖИЛ ХОРИГДОХ БОЛ ГЭЖ ЧАЦГА ХАРВАЖ ЯВАА ҮХДЭЛ ШҮҮ ДЭЭ ТЭР ЧИНЬ

1  |  0
Зочин(202.9.46.80) 2020 оны 11 сарын 10

АРДЫН ХҮҮХДҮҮД ЮУХАНД Ч БОЛ ЯЛЛАГДАНА ЭЛБЭГ ГЭГЧИЙН ХУЛГАЙ ЛУЙВАР ДЭЭРЭМ ТОНУУЛ ХЭМЖЭЭ ХЯҮГААРААС АРАЙ Л ХЭТЭРЧЭЭ. БУШУУХАН БАРЬЖ ХОРЬЖ ОЛНЫ САНААГ АМРААЧ ҮЗ

0  |  0
Зочин(202.9.46.80) 2020 оны 11 сарын 11

ЭЛБЭГЭЭ ГЭГЧИЙГ БАРЬ БАРЬ ХОРЬ ХОРЬ

1  |  0
zochin (202.21.117.2) 2020 оны 11 сарын 10

zailaachee

0  |  0
Зочин(64.119.25.180) 2020 оны 11 сарын 10

Бурхан минь эбээ минь ан намаас холуурхан байгаарай өөр хийх ажил явах газар их байгаа шүүдээ

0  |  0
Top