Хонь
Хайртай хүнийхээ мэдрэмжийг хүндэл. Харилцааг сүйтгэх амар, сэргээх бэрх байдаг. Томоохон худалдан авалтуудыг хойшлуул. Үүнээс гадна гэртээ зөв зохицол бий болго. Ямар нэгэн шинэ зүйл хийх хэрэгтэй болж магадгүй.
Үхэр
Эрүүл мэнддээ анхаарахад цаг заваа зориул. Хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байгаарай. Буруу мэдээлэл, худал хуурмаг зүйлийг дамжуулж болзошгүй. Хүлээцтэй хандаж, аливаа маргаанд оролцохгүй байх нь дээр. Үгүй бол бүх зүйл таны эсрэг болно.
Ихэр
Орлогын шинэ эх үүсвэр олно. Бодлоо цэвэрлэх өдөр. Мэдрэмжээ бүрэн илэрхийлэх нь эв нэгдэл, тогтвортой байдал, сэтгэлийн амар амгаланг сэргээнэ. Түншүүдийнхээ ач тусыг үнэл. Уламжлал, дадал зуршлаа өөрчлөх хүсэл төрнө. Зарим танил хүмүүсийг танихгүй мэт байх нь олон бэрхшээлээс аврах болно. Явган алхалтыг чухалчил.
Мэлхий
Өнөөдөр та бухимдлаа орхих хэрэгтэй. Эрүүл байх нь хамгийн чухал. Биеэ чийрэгжүүлэх талаар бодож үзээрэй. Энэ өдөр шинэ уулзалтаар дүүрэн байна. Таны зүрх сэтгэлийг түгшээж байсан удаан хугацааны эргэлзээ тайлагдана.
Арслан
Нөхцөл байдлыг бодитоор үнэл. Болгоомжтой байж, олон асуудлыг нэг дор шийдэх гэж хичээх хэрэггүй. Алдаа гаргах эсвэл үр дүнд сөргөөр нөлөөлөх зарим зүйлийг хийж болзошгүй. Шаардлагагүй маргаанаас зайлсхий. Сэтгэл хөдлөлөө хянахгүй байх нь хожим харамсахад хүргэнэ.
Охин
Аялалд таатай өдөр. Гэхдээ бэлэн мөнгөгүй гарч болохгүй. Чадвараа урьдчилан хянаж үзээрэй. Шинэ төлөвлөгөө нь таныг идэвхтэй байх, танилын хүрээгээ өргөжүүлэх, бизнесийн харилцаа холбоо тогтооход тусална. Үүнээс гадна гэртээ эв найрамдлыг бий болгохыг хичээ.
Жинлүүр
Гэмтэж бэртэхээс сэргийл. Энэ өдөр санхүүгийн ажил хэргээс хол байгаарай. Алс холын аялал, томилолтоос татгалз. Том худалдан авалт хийж болохгүй. Юунд мөнгө үрж байгаагаа хянаж үзэхийг зөвлөж байна. Ядрах тул сайн амрах хэрэгтэй.
Хилэнц
Өмнөх амлалт, гэрээний улмаас хүмүүстэй муудалцаж магадгүй. Түншүүд тань догшин зан гаргаж, асуудал үүсгэнэ. Энэ бүхнийг даван туулахын тулд эрүүл, өөртөө итгэлтэй байх ёстой. Үйл явдал шуурхай, таамаглахын аргагүй өрнөх болно.
Нум
Их зардал бүү гарга. Дунд насныхан багачууд болон ахмад настанд тусал. Танд атаархдаг хүмүүсээс болгоомжлоорой. Атаархагч этгээдийг давах арга бол найзлах зам байж ч мэднэ. Гэхдээ түүний зорилгыг олж илрүүлэх хэрэгтэй.
Матар
Дотоод эрх чөлөөгөө хамгаал. Сэтгэлийн амар амгалантай учрах болно. Шинэ хүнтэй танилцаж, сэтгэлд хайр цэцэглэх ээлтэй өдөр. Хувийн амьдралд амжилт авчрах энэ боломжийг бүү алдаарай. Хайр дурлал, гэр бүлийн асуудлаа өнөөдөр шийдвэл сайн.
Хумх
Энэ өдөр хариуцлагатай бай. Санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Ямар ч ажилд нөхөрсөг, мэдрэмжтэй бай. Сэтгэл санаанд өөрчлөлт гарах ч хүмүүс ажиглахгүй. Ихэнх хумх эрч хүчгүй байх тул сайн амрахыг хичээгээрэй.
Загас
Нүдээ амрааж, хэт их ажил урдаа бүү овоол. Хүрсэн амжилтдаа сэтгэл дундуур байх нь таныг сайн зүйлд хүргэхгүй. Ойр дотнын хүмүүстээ анхаарч, эрүүл мэндээ бодохыг од эрхэс зөвлөж байна. Цэвэр агаарт зугаалаарай.
Сэтгэгдэл ( 0 )