Дорнод аймгийн ЗДТГ-аас аймгийн төв Чойбалсан хот болон сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хязгаарлажээ. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Улаанбаатар хотод хийгдэж буй нэгдүгээр хавьтлын 24 иргэний болон бусад хавьтлын тандалт судалгааны дүн гарталх хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 14-ний өглөөний 09.00 цаг хүртэлх хүгацаанд аймгийн төв, сумдын бүх цэцэрлэг, сургууль, Дорнод Их сургууль, Дорнод Политехник коллеж, МСҮТ, өдөр өнжүүлэх, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Энэ хугацаанд аймгийн хэмжээнд үзвэр, урлаг, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хоригложээ.
Сэтгэгдэл ( 0 )