Дундговь аймгийн Онцгой комисс өчигдөр өглөө /2020.11.11/ 07:00 цагт хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
1. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл хориглох,
2. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоох,
3. Тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангах,
4. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 11-ний өдрөөс 13-ны өдрийг дуустал хориглох,
5. Тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах,
6. Маскаа зүүж, гараа угаацгаая аяныг идэвхижүүлэх,
7. Аж ахуйн нэгж байгууллагууд ариутгал хийж, үйлчлүүлж байгаа иргэдийн бүртгэл, судалгааг хөтлөх шийдвэрүүдийг тус тус гаргав.
Иргэн та мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг даган биелүүлж, маскаа зүүнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )