Уншигч та чухам ямар төсөл яриад байгааг нь гадарласан байх. Монголд ганцхан мега төсөл бий. Энэ төслийг дагасан асуудал нь ч мега. Энэ бол “Оюу Толгой” төсөл. Нэг бол дотоодын улс төрөөс шалтгаалсан асуудал гараад ирнэ. Үгүй бол геологийн нөхцөл байдлаас шалтгаалсан “давагдашгүй” асуудал гараад ирнэ. Бүр эсвэл тал, талаас хөрөнгө босгосон компаниуд нь системийн асуудал гаргаад ирнэ. Хөрөнгө оруулагч Рио Тинто нь ч “асуудалтай”, Рио Тинто компанид хөрөнгө оруулсан “Туркойз Хилл” ч асуудалтай. Нэг тийм мега төсөл байна аа. Гэхдээ энэ олон асуудлаас одоо бид хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн маргааныг онцолно.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЯАГААД МАРГАЛДАХ БОЛОВ
Энэ нийтлэл гарахаас яг долоо хоногийн өмнө Рио Тинто компанийн голлох хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс компани нэгэн мэдэгдэл гаргав. Мэдэгдлийн утга нь Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал дээр маргаан гарсан учраас “Рио Тинто” компанийг арбитрт өгч буй агуулгатай. Тэртээ тэргүй олон асуудалтай байгаа “Рио Тинто” компани ийнхүү өөр нэг асуудалтай тулгарах нь тэр. Нэг ёсондоо гүнийн уурхайн бүтээн байгуулалт сунасан, үүнээс шалтгаалан зардал нэмэгдсэн, шаардагдах зардлаа Туркойз Хиллийг ашиглан гаргах гэж байгааг эсэргүүцэн ийнхүү арбитр дээр маргаанаа шийдүүлэх болсон нь энэ.
“Туркойз Хилл Ресурс” компани “Рио Тинто” компанийн 50.79 хувийг эзэмшдэг, хамгийн том хувьцаа эзэмшигч. Нэгэнт томоохон хувьцаа эзэмшигч учраас “Рио Тинто” компани алив асуудлаа том хувьцаа эзэмшигчээр шийдүүлэх нь тодорхой. Нөгөө талаас “Турзойз Хилл” ч хэрэгжүүлж буй төслүүдэд нь татагдан оролцохоос өөр замгүй. Тийм ч учраас өмнийн говьд хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төсөл дээр гарч ирсэн улс төрийн маргаан, байгаль эхийн бэрхшээлийг шийдэж өгөөч гэж “Рио Тинто” компани хандсан. Тэртээ тэргүй нэг олсонд явж байгаа учраас хоёр тал өнгөрсөн есдүгээр сард ширээний ард суугаад харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Үүгээр тэд “Оюу Толгой” төслийн гүний уурхайн нэмэлт санхүүжилт татах тал дээр хамтран ажиллахаар болсон юм. Асуудлаа шийдчихэв үү гэж хартал үгүй байж. Сүүлд байгуулсан санамж бичигт “Оюу Толгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт зардал болох 6.6-7.1 тэрбум ам.долларын зардлыг хоёр компани хуваан босгохоор тусгав. Чухам үүнээс маргааны үндэс суурь тавигджээ.
ХУВААРИЛАЛТ НЬ ШОГ БАЙНА
Туркойз Хилл Ресурс асуудалд яг ингэж хандаж байгаа. Харилцан ойлголцлын санамж бичиг ёсоор бол хоёр тал зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, одоо байгаа зээлийн нөхцөлийн хүрээнд олон улсын зээлдэгч нараас 500 сая ам.доллар нэмж татах зэргийг тусгасан юм. Гэхдээ сүүлд өгүүлдэг энэ бүх ажлуудыг Рио Тинто компани хариуцна. Үлдсэнийг нь “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр тусгасан юм. Чухамдаа энэ нь л “Туркойз Хилл”-ийн харыг төрүүлсэн хэрэг. Үнэхээр эргэн төлөлтийн хугацаа сунгагдаад, нэмэлтээр 500 сая ам.долларын санхүүжилт татаж чадлаа гэхэд “Туркойз Хилл Ресурс” компани хамгийн багадаа 1.7 тэрбум ам.долларыг хувьцааны санхүүжилтээр татах шаардлагатай болох юм. Гэвч эргэн төлөлтийг сунгах, 500 сая ам.долларыг нэмэлтээр босгох нь хэцүү даалгавар. Даалгавраа хийж чадахгүйд хүрвэл “Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцаанаас босгох хөрөнгө 3.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. “Туркойз Хилл Ресурс”компани чухам энэ хуваарилалт дээр л маргасан хэрэг.
“Рио Тинто компани Оюу Толгой төслийн гүний уурхайн санхүүжилтэд хандах хандлага нь манай компанийн стратегитай нийцэхгүйгээр барахгүй эргэн төлөлтийн хугацааг сунгах, одоо байгаа зээлийн нөхцөл дээрээ суурилаад 500 сая ам.доллар босгох зэрэг нь эргэлзээ төрүүлж байна”
Туркойз Хилл Ресурс компанийн гаргасан албан мэдэгдэл
Том хувьцаа эзэмшигчийн хувьд Туркойз Хилл Ресурс компани зээлийн хүүгийн түвшинг буруулах, урт хугацаанд найдвартай хамтран ажиллахын тулд зээлийн нөхцөлөө сайжруулахыг эрмэлзэж байсан ч сүүлд дурдсан асуудал тэдний эргэлзээг төрүүлж орхижээ. “Оюу Толгой” төслийн ажил өмнийн говьд эхэлснээс хойш “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчидэд “Рио Тинто” компанийн бодлого таалагдаж байгаагүй. Хөрөнгө оруулагчдын хурал болох бүрд жижиг хувьцаа эзэмшигчид ямар нэгэн байр суурь илэрхийлдэг байлаа. Хэдийгээр жижиг нэртэй боловч Рио Тинто компанид үзүүлдэг нөлөөллийг нь жишиж ярьвал ”том” гэж дүгнэж болно. Рио Тинто компани зөвхөн манайд хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслөөс гадна хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг төслүүд нь бүгд л маргаан дагуулдаг учраас жижиг хувьцаа эзэмшигчид тус компанид шүүмжлэлтэй хандаж ирсэн.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙНХАА ЭСРЭГ
Уншигч та “Крамер Крамерийн эсрэг” гэж киног санах байх. Алдарт жүжигчин Дастин Хоффман, Мерил Стрийп нарын тоглосон энэ кино салж буй гэр бүл хүүхдээ хэн нь авахаа шийдэх гэж шүүхдэлцэж байгааг өгүүлдэг инээдмийн бөгөөд утга уянгын кино. Яг энэ кинотой ижил дүр зураг “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” компанийн хооронд яг одоо өрнөж байна.
Австралийн алдарт “Financial Review” сонин энэ асуудлаар Рио Тинто компаниас мэдээлэл авах гэсэн боловч “мэдээлэлгүй байна” гэх шалтгаанаар тайлбар өгөөгүй тухай дурджээ. Ямар ч байсан “Туркойз Хилл Ресурс” компани асуудлын харьяаллын дагуу Канадын Бритиш Колумб мужийн арбитрийн шүүхэд өгчээ. Шүүхээр талуудын хооронд байгуулсан санхүүжилтийн явцтай холбоотой гэрээнд тусгасан холбогдох эрх, үүрэг түүний биелэлт, холбогдох бусад асуудлыг хэлэлцэнэ. Энэ хооронд явах процесс хуульд зааснаар нууц. Бидний тодорхой мэдэж болох зүйл гэвэл шүүхийн процесс 3-5 сар үргэлжилнэ. Үүний дараа арбитрын шүүхээс гарсан шийдвэрийг талууд заавал биелүүлнэ гэдгийг “Турзойз Хилл Ресурс” компани онцолжээ.
Рио Тинто ийнхүү Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газартай ч, хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-тай ч арбитрын шүүхэд уулзах нь. Нэг ёсондоо хоёр фронтод зэрэг дайтна.
Асуудлаа шүүхээр шийдэх дээрээ тулсан “Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, түүнтэй холбогдох гэрээ анхнаасаа л мордохын хазгай гэгч болсон. Гэрээ байгуулсан тухайн үеийн монголын Засгийн газар системээ зөрчсөн нь тодорхой болж, гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш “Туркойз Хилл Ресурс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид элдэвээр хардах болсон. “Дубайн” гэх тодотголтой гэрээний анхны хувилбарт “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг 5.3 тэрбумын өртгөөр зургаан жилийн хугацаанд үргэлжлүүлж 2021 оны эхний улиралд багтаан тогтвортой үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж тооцоолж байсан. Гэвч үүнээс хойш цаг үеийн нөхцөл байдал, геологийн хүчин зүйл гэдгээр шалтгаалан зардал нь 6.8 тэрбум орчим ам.доллар болж, ашиглалтад орох хугацаа 2022-2023 он болж хойшлов. Чухам энэ нь л “Туркойз Хилл Ресурс”-ын эргэлзээг төрүүлсэн хэрэг. Анх энэ мэдэгдлийг “Рио Тинто” компани 2019 оны зургаадугаар сард хийснээс хойш намар нь “Туркойз Хилл Ресурс”-ийн ТУЗ-ийн захирал Монголд ирж байлаа. Дараа нь болсон хоёр ч удаагийн ТУЗ-ийн хурлаар жижиг хувьцаа эзэмшигчид “маргаан” дэгдээсэн. Ингэх бүрд Рио Тинто компани ямар нэгэн тодорхой тайлбар өгдөгггүй байлаа.
Хоёр тал маргалдаж байх хооронд “Рио Тинто”-д яг монголын талын төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байсан Ричард Баули хөрөнгө оруулалтын хугацаа уртасч, зардал нэмэгдсэн нь эргэлзээтэй гэж “шүгэл үлээсэн” юм. Нэг ёсондоо сануулсаар байтал үндэслэлгүйгээр зардал нэмж, хугацаа нь ч хойшилсон гэж АНУ-д, Их Британид хандсан. Гэвч өнөөх “шүгэл үлээгч”-тэй нэгэнт тохиролцоонд хүрсэн тухайгаа хоёр сарын өмнө мэдэгдсэн юм. Энэ бүх маргаан, мэтгэлцээний дараа Турзойз Хилл Ресурс компани шүүхэд хандлаа. Тэд “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсэн зэрэг нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлээд зогсохгүй, зарим худлыг нууж байгаа гэж үзэж буй.
Рио Тинто ийнхүү Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газартай ч, хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-тай ч арбитрын шүүхэд уулзах нь. Нэг ёсондоо хоёр фронтод зэрэг дайтаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Хэмжээ дамжаагаа ч багцаалаагүй, хэн нь хэнийгээ эзэмшдэгийг ч мэддэггүй сэтгүүлч байна. Ийм юмнууд үнээгээ далагнуулаад л явж байвал барав. Юун мега төсөл ярихтай мантай.
ELBEG XINJAN HUJAA PYAZDA,TITEM UG HUGSHIN BANDI HUNHUUJ PYAZDA,S.BAYAR AMERIC HUJAA YANKAN PYAZDA,BEJIN BAAS DOLOOGCH CHYATSAGA SOROGCH BAABAR HURILIIZ PYAZDA,UNENCH NOHOI TSVER HUJAA ENHSAIHAN SEREGLEN HUJAA BANDI,,,,,,GEEED SUUSAHGUI OLON HUJAANUUDIN TSUVAA BAIHAD,
Энэ ёрөнхий сайдыг жоохон мэдлэгтэй хүнээр тавих байсан даа.
АРСЛАН БАРЫН ЗОДООН ДУНДААС МОНГОЛ УЛС 1.4 ТЭРБУМ $ ЫН ӨРТЭЙ БОЛОН ХОЦОРЧЭЭ. ХҮРЭЛСҮХИЙГ ЯАРАЛТАЙ СОЛЬЖ ЭНЭ АСУУДЛЫГ ҮТЭР ТҮРГЭН ШИЙДЭХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСАД АСАР ТОМ ХОХИРОЛ ДАГУУЛНА.
Ажиллуулж чадах уул уурхайгаа сайн эзэмшээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, үлдсэн баялгаа хойч ирэдүйдээ үлдээмээр юм. Тэд сайн мэргэжилтэн бэлдээд өөрсдөө ашиглаж амьдараг л дээ.Эхлээд нүүрсээ угаагаад өөр бусад дагалдах бүтээгдэхүүн гаргаж сурсны дараа ,алт ,зэс, мөнгөө бусад баялгаа ухъя. Одоо ухвал гадныхны идэш болж хэсэг авилгачин л баяжина.
Рио тинто компанийг дампуурч байгаа гэж уншсан юм байна. Та нарт тэгэж уншигдахгүй байна уу. Риогоос авилга авсан монголчууд айх хэрэггүй, тэднийг хамгаалаад суугаад байх шаардлагагүй болсон шүү Багабандиа, 2009 оны УИХ,Засгийн газрын гишүүд ээ. Та нар шүү.