ДОРНОД: Сумдын удирдлагуудад цахим хурлаар үүрэг чиглэл өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн сумдын удирдлагуудтай онлайнаар цахим хурлыг хийж үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанд аймгийн онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв ОБГ-ын дарга хурандаа Г.Нармандах, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа, аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Цахим хурлаар аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, нөхцөл байдалтай холбогдуулж өндөр хариуцлагатай ажиллахыг нийт сумдад удирдлагуудад анхаарууллаа.

Top