Сүхбаатар Аймгийн Засаг даргын захирамжаар таван сумын Засаг дарга томилогдлоо.
Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/49 тоот захирамжаар Баяндэлгэр сумын Засаг даргаар Лхамжавын Аваадорж, Б/50 тоот захирамжаар Наран сумын Засаг дарга Лхамсүрэнгийн Оч тус тус улиран томилогдлоо. Мөн аймгийн Засаг даргын Б/51 тоот захирамжаар Халзан сумын Засаг даргаар Гонгорын Алтансүх, Б/47 тоот захирамжаар Түвшинширээ сумын Засаг даргаар Ядамсүрэнгийн Анхтулга, Б/44 тоот захирамжаар Баруун-Урт сумын Засаг даргаар Жамъянгийн Жавхаатөгс нарыг тус тус томиллоо.
Баяндэлгэр сумын Засаг дарга Л.Аваадорж дөрөв дэхь удаагаа, Наран сумын Засаг дарга Л.Оч гурав дахь удаагаа сумын Засаг даргаар ажиллаж байна. Бусад нь шинээр томилогдож буй дарга нар байна.
Харин Сүхбаатар сум, Эрдэнэцагаан, Онгон, Дарьганга, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумын Засаг даргад нэр дэвшигчдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг АТГ-т хянагдаж ирэхээр томилох юм.
Сэтгэгдэл ( 0 )