Дорнод аймгийн Онцгой комиссын ээлжит шийдвэрийг дөнгөж сая /2020.11.16/ танилцууллаа.
Дорнод аймгийн Онцгой комиссын өчигдрийн //2020.11.15 ээлжит хуралдаанаар сумдад төвлөрөөд байгаа мал махыг аймгийн төв Чойбалсан хот руу оруулах шийдвэр гарсан. Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ганбатын удирдамж гарч батлагдан бүх сумд руу хүргэгдсэн.
Энэ удимрдамжаар бүх сумд дээр байгаа мал бүхий иргэд болоод аж ахуйн нэгжүүдийн малыг сумын онцгой комисс нэгдсэн зохион байгуулалтад оруулж, бог 20 толгойгоос дээш, бод 10 толгойгоос дээш болсон тохиолдолд тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, аймгийн төв рүү хийх удирдамжид зааж өгсөн.
Гол анхаарах зүйл нь өнөөдөр аймгийн төв рүү орох постууд дээр зарим хүндрэлүүд гарч байна. Тухайлбал, удирдамжид тодорхой заасан кабин дотор жолооч, тухайн мал махыг авч явж байгаа итгэмжлэн төлөөлөх нэг хүн буюу хоёроос илүүгүй хүнтэй тодорхой заалтыг удирдамжаар өгсөн. Үүнээс илүү тооны зорчигч кабинд явж байгаа бол постоор оруулахгүй. Мөн аймгийн төв рүү мал, махыг зөвхөн хоёр урсгалаар оруулахаар болсон. Хойд талын сумдууд Дашбалбар, Гурванзагал сумын Чойбалсан хот руу ордог уулзалвар дээр байгаа постоор нэвтрүүлэнэ. Хэрлэн голын урд талын сумдуудын мал, махыг Ялалт гүүрээр нэвтрүүлэхээр зохион байгуулсан.