Хонь
Нийгэмд эзлэх тогтвортой байдалдаа эргэлзэх хэрэггүй. Сонирхолтой санал хүлээж авна. Гэхдээ од эрхэс танд шинэ хөрөнгө оруулалтад яарахгүй байхыг зөвлөж байна.
Үхэр
Ирээдүйн төлөө түгших, амжилт, ялалтад эргэлзэх зэргийг умарт. Өөрчлөлт гарах өдөр. Маргаанаас татгалзаж, тайван бай. Амлалт өгөх, бодолгүй ярих зэргээс татгалз. Ажлаа дуусгаад оройн зугаалга хийж болно. Гэхдээ ганцаараа бүү яваарай.
Ихэр
Санхүүгийн байдалд зарим сөрөг өөрчлөлт орж магадгүй. Өнөөдөр томилолтоор явж мэднэ. Гэхдээ энэ нь танд мэдэгдэхүйц ашиг авчрахгүй. Болгоомжтой байж, хулгай дээрмээс болгоомжил.
Мэлхий
Шинэ хүмүүстэй танилцахад тийм ч таатай биш. Хөндлөнгийн хүн таны ажил амьдралд хошуу дүрэх магадлалтай.
Арслан
Таатай өдөр. Дайсан, нөхөр хоёрыг ялга. Та хаашаа ч юм бэ явбал энэ нь бизнесээ өргөжүүлэх, шинэ харилцаа холбоо үүсгэх, ялангуяа нөлөө бүхий хүмүүстэй танилцахад тусална.
Охин
Өнөөдөр асуудлаа шийдэхгүй байх нь таагүй үр нөлөөтэй. Магадгүй та хохирол амсаж мэднэ. Ойр дотнынхон болон эрхэмлэдэг хүмүүстэйгээ бүү зөрчилд. Эрүүл мэнддээ анхаарал хандуулалгүй орхиж болохгүй.
Жинлүүр
Илүү их анхаарал, болгоомжтой бай. Үйл ажиллагааныхаа цар хүрээг өөрчлөх нь мөнгө олох өөр эх үүсвэр олоход тусална. Бусдын зөвлөгөө, атаархагчдын хорон үг зэргийг бүү тоо. Ажлаа тараад гэр рүүгээ яар, ганцаараа бүү зугаал.
Хилэнц
Тэнцвэртэй байдал авчрах өдөр. Эрч хүчний шинэ эх үүсвэртэй болно. Ямар нэгэн чухал шийдвэр гаргалгүй хүлээ. Санхүүгийн байдалд зарим өөрчлөлт гарч магадгүй.
Нум
Ажилдаа зогсолт бүү хий. Гэнэтийн эргэлт гарах өдөр тул чухал шийдвэр бүү гарга. Дарга удирдлагатайгаа харилцахдаа тайван байдлаа хадгал. Бүү залхуураарай.
Матар
Харанхуйд явахдаа болгоомжтой байж, аль болох гэр рүүгээ яар. Таны бизнесийг ивээх өдөр. Ямар ч асуудалд эрүүл саруул ухаанаар ханд. Аливаа саналыг сайтар бодож тунгаа.
Хумх
Сайн өөрчлөлт олон гарах магадлалтай өдөр. Албан тушаалын шатаар өгсөнө. Үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлнэ. Ямар ч ажилд өөрийнхөө үзэл бодлыг тулгалгүй, дарга удирдлагынхаа яритаг хүлээж ав.
Загас
Хамтрагч нар руугаа дуугаа өндөрсгөх хэрэггүй. Эс бөгөөс таны амжилт эргэлзээтэй болно. Уян хатан байдлыг ухаалаг алхамтай хослуул.
Сэтгэгдэл ( 0 )