[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Утсаа “ухаж”, цагаа дэмий үрж байгаагийн ТАВАН шинж

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Ухаалаг утастай хүн өдөрт дунджаар 3 цаг 15 минутыг утсаа “ухахад” зарцуулдаг аж. Энэ цагийг жилээр үржүүлэн тооцвол бид амьдралынхаа нэлээдгүй хугацааг утастайгаа өнгөрүүлдэг болох нь тодорхой болно. Тэгвэл ухаалаг утсаараа хэрэгтэй зүйлсээ хийж, ажил төрлөө амжуулахдаа хамаг цагаа утсандаа зориулахгүй байх талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Ухаалаг утастайгаа хэрхэн харьцаж буйгаа судал

Таны ухаалаг гар утсандаа зарцуулж буй цаг хугацааны аль хэсэг нь үр бүтээлтэй байдаг вэ. Аль хэсэг нь зүгээр зуршил эсвэл цаг нөхцөөх оролдлого байна? Та цахим хуудасныхаа мэдэгдлийг хэр олон удаа шалгадаг вэ. Эдгээрийг ажиглан гар утсаараа тоглож, нийгмийн сүлжээнд орж, хов жив уншсаар цаг алдаж буй эсэхээ мэдээрэй.

Шаардлагагүй программуудыг нуу

Шаардлагагүй мөртөө байнга нээгддэг программуудыг дэлгэцээсээ холдуулаад үзээрэй. Android desktop дээрээс устгаж, iOS дээр тусгай хавтас үүсгэж нуу. Хамгийн гол нь утсаа авах бүрд танил дүрс таны нүдэнд харагдахгүй байх явдал юм.

Мэдэгдэл илгээх үйлдлийг идэвхгүй болгох

Бүх мэдэгдлээ хаа гэж байгаа юм биш шүү. Таны ухаалаг утсан дээр суулгасан хэдэн арван программын ихэнх нь яаралтай хариу үйлдэл үзүүлэхийг шаарддаггүй. Зураг, тоглоом дээрх бэлэг, шинэчлэгдсэн хөтөлбөрийн тухай мэдээ гэх мэт хэрэггүй мэдэгдлийг унтрааж байгаарай.

Цөөн үг ашигла

Эцэс төгсгөлгүй урт текст бичихийн оронд мультимедиа зураг, видео, стикер ашигла. Тухайлбал, Viber-аар хүмүүстэй нууцаа хуваалцахдаа аюулгүй байдлын талаар санаа зовох хэрэггүй. Viber нь үнэгүй, аюулгүй харилцаа холбооны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч программуудын нэг.

Шинэ хобби ол

Шинэ хоббитой болох шаардлага ямар үед гарах вэ? Уйтгартай байдал нь бидний ухаалаг гар утастайгаа зууралдах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Үүнийхээ оронд та иогоор хичээллэж, явган алхаж болно. Өдөрт нэг цагийг ч гэсэн шинэ хоббиндоо зориулахад мэдэгдэхүйц үр дүн гарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top