ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн амжилттай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Хонь

Эрх баригчид, төрийн болон олон нийтийн байгууллагуудтай холбоо тогтооход таатай өдөр. Та үр ашиггүй болно гэж айхгүйгээр эрсдэлтэй шинэ арга хэмжээ аваарай. Сэтгэл хөдлөлөө бүү нуу. Албаны бус зан авираа ч гаргаж болно.

Үхэр

Энэ өдөр бол таны оюун санааны тусгал юм. Боловсрол эзэмших, шинжлэх ухаан, гар урлал судлах, биеийн тамирын дасгал хийхэд таатай байна. Чимээгүйд ажиллаж, ганцаардлаас бүү татгалз. Чимээ шуугиантай газар, найр наадам эсвэл зочдыг хүлээж авах нь таныг ядраана.

Ихэр

Өнөөдөр нэр хүнд бүхий байгууллагын төлөөлөл таныг сонирхож магадгүй юм. Таны авьяас чадвар, үйл ажиллагаа тэдэнд сэтгэгдэл төрүүлэх болно. Шинэ албан тушаал санал болгож магадгүй, амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах тул маргаантай байж болзошгүй сэдвийг орхи.

Мэлхий

Бүх хүнтэй тохиролцоонд хүрээрэй. Дүрэлзэх, романтик сэтгэл хөдлөл нь тодорхой асуудлыг шийдэх боломжийг олгодоггүй тул бодит ойлголтыг хослуул. Өнөөдөр та бизнесийн амжилтад найдаж болно. Гэхдээ та шинэ төслүүдийг боловсруулахад сайн танихгүй хүмүүстэй хамтарч болохгүй.

Арслан

Санхүүгийн байдал тодорхой хэмжээгээр өсөх магадлал байгаа ч ялах, олохын төлөө бүү зүтгэ. Харин бэлэглэ, хандивла. Таны амжилтын түлхүүр бол дотоод сэтгэлийн өглөг юм.

Охин

Хэрэв та дарга бол байгууллагынхантайгаа холбоо тогтооход таатай өдөр. Айхгүйгээр эрсдэлтэй бөгөөд шинэ арга хэмжээ ав. Санхүүгийн байдал амжилттай өсөх боломжтой. Бүх юмс дээшлэхийг зөгнөж байна.

Жинлүүр

Аливаа ажил, гүйлгээ эсвэл бизнес уулзалт амжилтгүй болох магадлалтай. Бизнес, худалдан авалт хийх зэрэгт маш болгоомжтой хандах хэрэгтэй. Нийгмийн байдлаас шалтгаалах олон саад байгаа учир өөрийнхөөрөө шийдвэр гаргах гэж бүү зүтгээрэй.

Хилэнц

Өөртөө эерэг энерги бий болго. Хэрэв та болгоомжтой байх юм бол нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна. Дотоод дуу хоолойгоо сонс. Асуудал арилж, амьдралын гэрэл гэгээтэй мөч ирэх өдөр ойрхон байна.

Нум

Романтик сэтгэл хөдлөл нь ажил хэрэг дээрээ төвлөрч, тодорхой асуудлыг шийдэх боломжийг танд өгөхгүй тул ажиллах хүсэл бага байна. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр байна. Хайртай хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоохыг хүсэх болно. Аль болох тэвчээр, сайхан сэтгэлээ харуул.

Матар

Сайхан өдөр. Санхүүгийн байдлаа дээшлүүлнэ. Магадгүй та гэнэтийн ашиг олно. Хүмүүстэй танилц. Өдрийн хоёр дахь хагаст том шийдвэр гаргаж магадгүй.

Хумх

Ажил хэрэг сайн байна. Хамгийн гол нь одоо зөв зүйлд төвлөрөх хэрэгтэй. Бодож санасан зүйлээ бодитой болго. Та санаа бодлоо цэгцэлж чадвал амжилтад хүрнэ. Оройг үр бүтээлтэй өнгөрүүл.

Загас

Өнөөдөр таны хийсэн бүх зүйл гялалзана. Эргэн тойронд тань энэ гэрэл түгнэ. Ямар ч ажлыг хийх хүч танд байна. Их зүйл хүлээгээгүй газраасаа ч урам авна. Хувь тавилан танд бэлэг бэлджээ. Ирээдүйгээ төлөвлө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top