ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн өөдрөг байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Хонь

Шинэ найз нөхөдтэй болох нь танд шинэ үүд хаалгыг нээх болно. Өнөөдөр мэдрэмж өндөр байна. Энэ нь таныг урагшлахад тусална. Эргэн тойрны нөлөө нь өөрийгөө хянахад саад учруулж магадгүй. Зорилгынхоо төлөө яваа хүнд алдаа юу ч биш.

Үхэр

Оройг спортоор хичээллэж өнгөрүүлэх нь үр дүнтэй. Хууран мэхлэлтээс хол байгаарай. Үнэнийг ярьж байх нь бүх төрлийн харилцаанд тустай. Амьдралын зарчмуудаасаа бүү ухар.

Ихэр

Эргэн тойрныхонтойгоо эвтэй байна. Тайван байдлаа хэзээд хадгалж үлдэх өдөр. Магадгүй энэ өдөр таныг романтик уулзалт хүлээж байна.

Мэлхий

Ажилдаа идэвх гаргаж, зорилготой байх нь хувийн амьдралд дэвшил авчирна. Зарим зүйлийг тэсээд гарах хэрэгтэй болно. Нэг мэдэхэд та олон давааны ард гарсан байх болно.

Арслан

Бэрхшээлээс зугтах замыг бүү сонго. Ажил, амьдрах орчноо солиход таатай үе биш. Төлөвлөгөө биелэх магадлал бага. Нөхцөл байдалд аль болох зөөлөн хандаарай.

Охин

Энэ өдөр нь хайр дурлал, гэр бүлийн харилцаа, үзэл баримтлалаа хамгаалахад зарцуулагдана. Үр дүн нь эргэлзээтэй зүйлийг бүү эхлүүл. Өөртөө том зорилго бүү тавь. Гол зүйл дээрээ төвлөрч, идэвхтэй, зорилготой ажиллахад болно.

Жинлүүр

Энэ өдөр урт хугацааны төлөвлөлтийн ажлуудад таатай байна. Таныг өөдрөг үзэл дагана. Хайртай хүмүүстэйгээ нээлттэй харилцах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийл.

Хилэнц

Түншүүд таныг буруу дүгнэж болзошгүй. Онгирвол зөвхөн алдагдал хүлээх болно. Сэтгэл татам саналд болгоомжтой хандаарай. Мэргэжлийн үйл ажиллагаа нь ердийнхөөс илүү их хүчин чармайлт шаардана. Өнөөдрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тактикийг тодорхойлж, сайтар бодож үзээрэй.

Нум

Таны толгойд олон ер бусын санаа төрнө. Зөн билэг ч өндөр байна. Олон зүйл тодорхой болно. Орой ерөнхийдөө завтай байна. Хувийн зохион байгуулалтаа дээшлүүлж, бичиг цаасны ажлаа цэгцэл.

Матар

Өдрийг дуртай зүйлдээ зориул. Хоббигоо хөгжүүл. Маш их таалагддаг зүйлдээ л анхаарал хандуул. Тантай дайсагнасан хүн өнөөдөр өрөвдөлтэй байдалд орно. Гэхдээ та хүнлэг бус хандаж болохгүй.

Хумх

Аливаа зүйлийн тунг тааруулах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байна. Ямар нэгэн таагүй зүйл тохиолдохгүй. Яарамгүй бай. Хүмүүст тус хүргэж, зааж өгөх шаардлагатай зүйл байвал үзэл бодлоо харамгүй хуваалц. Тэд танд удаан хугацаанд талархах болно.

Загас

Ямар нэгэн чухал үйл явдал болохгүй. Гэртээ тав тух, хайр халамжийг мэдэрч суусан ч болно. Орой сонирхолтой зүйл болно. Гэхдээ юм юм руу хэт үсчих нь ашигтай биш.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(202.179.25.144) 2020 оны 11 сарын 23

Энэ нэг мухар сүсгийн алдаа болимоор юм

0  |  0
Top