ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхны гэр бүлийн амьдрал аз жаргалтай болно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Хонь

Сэтгэл зүйгээ цэвэр байлга, гамна. Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орно. Гэхдээ та эцсийн байдлаар шийдвэр бүү гарга. Нөхцөл байдлыг бодитоор үнэлэх нь чухал. Оройг тайван орчинд эргэцүүлэн бодоход зориул. Хайр сэтгэлийн харилцаа, болзоо, амжилтын төлөөх тэмцэл үр дүнтэй байна. Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүл.

Үхэр

Гэр бүлдээ анхаарч, хувийн амьдралаа өөрчлөхөд таатай өдөр. Амжилттай худалдан авалт хийнэ. Санхүүгийн байдлаа ч дээшлүүлнэ. Өдрийн хоёр дахь хагаст хөршүүдтэйгээ уулзана. Зарим асуудлаар тэдэнтэй санал зөрөлддөг байлаа ч энэ удаад та тэвчээр гарга. Хүүхдүүдэд тань анхаарал халамж дутагдаж байж магадгүй тул тэдэнд зөвлө, тусалж дэмж.

Ихэр

Хоёрдмол өдөр. Ажил тийм ч бүтэмжтэй байхгүй. Гэхдээ маш хэрэгтэй гэрээ хийнэ. Хамтран ажиллагсадтайгаа маргаж магадгүй. Хувийн амьдралд бүх зүйл сайхан байна. Гэрлэлтээ төлөвлөхөд таатай өдөр.

Мэлхий

Хамгийн чухал асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Амьдрах газар, ажлаа сольж магадгүй. Гадаад байдал, амьдралын хэв маяг зэргээ өөрчилнө. Хэрэггүй харилцаа холбоог тасал. Итгэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Танд чин сэтгэлээсээ хайрлах чадвар байдаг. Гэхдээ хэт их зүйл шаардах нь хайртай хүнтэйгээ маргах шалтгаан болж мэднэ.

Арслан

Ажил овоорсноос болж бага зэрэг ядарна. Гэр бүлийн харилцаа болон хамтрагч, найз нартайгаа хэл амаа ололцоход анхаар. Итгэмтгий байдал нь заримдаа тустай байдаг. Оройг гэр бүлээрээ хөгжилдөж өнгөрүүл.

Охин

Гэр бүлийн харилцаагаа зохицуулахад таатай өдөр. Хувь тавиланд гэнэтийн өөрчлөлт гарна. Хамгийн зоригтой мөрөөдлөө биелүүлэх, эсрэг хүйсийн хүнтэй холбоотой шийдвэр гаргах зэргийг хийж магадгүй. Сонирхолтой уулзалт болно. Гэр бүлийн уур амьсгал тайван, аз жаргалтай болно. Магадгүй та аяллаар явахыг хүснэ. Урьдчилан төлөвлөж байгаад үзээгүй газраараа яваарай. Хувийн болон албаны аль ч ажилд төлөвлөгөө хэрэгтэй.

Жинлүүр

Урьд өдрийн сайхан уур амьсгал ноёлсон хэвээр байна. Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэж, ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа хэвийн болно. Танай гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Хүүхдүүдийнхээ хувийн хөгжилд ихээхэн анхаар.

Хилэнц

Өөртөө шинэчлэлт хийнэ. Эхэлсэн ажил бүрээсээ ашиг олно. Худал мэдээлэл нь санхүүгийн алдагдалд хүргэж магадгүй. Аливааг сайтар хянаарай. Зөн совингоо дагаж, ойр дотнын хүмүүстэйгээ муудалцахаас болгоомжил.

Нум

Хууран мэхлэлтэд өртөж, алдаа гаргаж, эргэн тойрны сөрөг нөлөөнд өртөж магадгүй. Хамгийн дотнын хүмүүстэйгээ л уулз. Тэдэнтэй уулзсаны дараа түгшүүр арилсан байх болно. Зүүд зөнтэй байж магадгүй.

Матар

Анхаарал болгоомжтой байгаарай. Зөрчил, сөрөг нөлөө зэрэг нь таныг ядраана. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж болох ч хамаг нууцаа бүү задал. Эерэг хүмүүстэй л уулз. Эс бөгөөс та сэтгэл гутралыг мэдэрнэ.

Хумх

Хаашаа хөдлөх, юу хийхээ сайн бод. Эргэлзээ таныг бүчиж, гуниг нөмрөн авлаа ч хажууд тань түших хүн байна. Тэдэнтэйгээ ярилцсаны дараа та өөдрөг болно. Магадгүй хэт ядарснаас болж аливааг зөв дүгнэж цэгнэж чадахаа больсон байж мэдэх юм.

Загас

Хувийн болон ажил хэргийн харилцаа амжилттай байна. Ямар ч ажил хүссэн үр дүнг авчирна. Дөнгөж эхэлж байгаа ажил ч ашгаа харуулна. Бусдын зөвлөгөөг дагах нь зөв ч атаархагчдаас болгоомжил. Ажлын дараа гэр рүүгээ яарна. Гэхдээ орой ганцаараа бүү яваарай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.173) 2020 оны 11 сарын 24

Мөнхнаран ээжээ

0  |  0
Top