ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхны бүх зүйл бүтнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Хонь

Амжилт олох боломжоо бүү алдаарай. Ялангуяа уран бүтээл, сурган хүмүүжүүлэх салбарт ажилладаг хүмүүст тун сайн өдөр. Өөртөө итгэлтэй байж, өөдрөг хандах нь танд ямар ч асуудлыг шийдэж, бүх зүйлээ бүтээх боломж олгоно.

Үхэр

Чухал мэдээлэл ирж, алс холын аянд мордох болно. Эрсдэлтэй наймаа, гэрээ хэлэлцээ хийж болохгүй. Зорилгодоо хэр үнэнч байхаас таны амжилт шалтгаална. Хайртай хүнээ ойлгохыг хичээж, буулт хийснээр өдөр амгалан тайван өнгөрнө.

Ихэр

Эрэгтэйчүүд болгоомжтой бай. Хэт зоригтой байж, асуудлыг хүчээр шийдэх гэж оролдсоноор түнш, холбоотнууд танаас зайгаа барина.

Мэлхий

Хайртай хүндээ хэт их шаардлага тавьснаас маргах магадлалтай. Эмэгтэйчүүд ор үндэсгүй хардалтын мэдрэмжээ хяна. Хайрт тань хүн рүү инээмсэглэлээ гээд урвасан гэсэн үг биш.

Арслан

Энэ өдрийг ямар ч ажил төлөвлөлгүй тайван эхлүүл. Бүх зүйл биелэхгүй өдөр. Амьдралд тань нэг юм дутагдаад байгаа мэт санагдах ч байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Орой хүүхэдтэйгээ тогло.

Охин

Ар гэрийн асуудлаа шийдэх хэрэг гарна. Урьд өмнөх шийдэгдээгүй асуудлууд дээр шинэ ажил нэмэгдэх болно. Тэвчээртэй байж, энэ өдрийг эсэн мэнд даван туулна. Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдаж болохгүй.

Жинлүүр

Хуучин нөхөрлөл, холбоо, гэр бүлийн харилцаандаа эргэлзэх өдөр. Ямар нэгэн сонголт хийх хэрэгтэй болно. Ядарч цуцна.

Хилэнц

Бие махбод суларч, ядрах тул эмчид үзүүлж, сайн амрахыг хичээ. Учир нь та хүчээ буруу юманд зарцуулаад байна. Ном унших, тайван газар суухад цаг гарга.

Нум

Хайрыг хүснэ. Гэхдээ хэнд бүхнээ зориулахаа сайн бодож, ухаалаг шийдвэр гарга. Хамтран ажиллагсдынхаа сэтгэлд нийцнэ. Бодол, хүслээ хянахгүй бол энергийн урсгалаа буруу залах вий!

Матар

Таатай өдөр. Өнөөдөр анхаарлын төвд бөгөөд шударга байна. Эртнээс төлөвлөсөн зүйл биелэх магадлалтай байна. Худалдааны харилцаа холбоогоо сайжруулахад таатай өдөр. Бусдын саналыг хүлээж авч, хамтрагч нартаа итгэ.

Хумх

Цаг, хүчийг ихээр шаардах ажил хийнэ. Багаар ажиллах, харилцахад таатай. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн төлөвлөгөөгөө бусдынхтай бүү холиорой. Илүү идэвхтэй, найдвартай алхам хий. Бүх зүйл амжилттай болвол та амьдралаа өөрчлөх болно.

Загас

Хосын харилцаа таатай байна. Энэ өдөр эхэлсэн бүтээл таны амьдралыг үндсээр нь өөрчилж болно. Шинэ бөгөөд өмнө нь хүрээгүй өндөрт хүргэнэ. Ойр дотнынхон болон найз нөхдөдөө итгэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top