ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхны нүд нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Хонь

Маргааны зөв шийдлийг ол. Аливаа зүйлийг эргэн санах өдөр. Дотнын хүнээ өөрийнхөө хүсэлд нийцүүлэхийг хичээх нь маргааны эх үүсвэр болно. Өгөөмөр сэтгэлийг харуул. Хэн нэгнээс чин сэтгэлийн үг сонсоно.

Үхэр

Шинэ хамтрагч нартай танилцана. Карьерт тань амжилт ирнэ. Уран бүтээлийн онгод нэмэгдэх өдөр. Та өөрийгөө бүрэн харуулж чадна. Нэр хүнд тань мэдэгдэхүйц өсөж байгааг та анзаарна.

Ихэр

Амлалт өгнө, бас зарим зүйл хуурмаг гэдгийг мэднэ. Санхүүгийн байдалдаа анхааралтай хандаарай. Эргэн тойрны хүмүүстэй маргалдаж магадгүй. Хүмүүсийн сөрөг нөлөөнөөс зугт. Зүүд зөнтэй байна.

Мэлхий

Хоёрдмол өдөр. Хэт өөдрөг байх нь таныг меланхолик мэт харагдуулж магадгүй. Ганцаараа удаан байх хэрэггүй. Тайван байдлаа тэнцвэртэйгээр хадгална.

Арслан

Эмэгтэйчүүд эртний мөрөөдлөө биелүүлэх эсвэл хувийн амьдралдаа амжилтад хүрэх боломжтой. Бэлгийн чадавх нэмэгдэх нь эрчүүдэд сайнаар нөлөөлнө. Ухамсартай харьцаж, жинхэнэ найзаа алдахгүй.

Охин

Цуглуулах, зохион байгуулах өдөр. Дэмий хоосон зүйл, хоосон яриаг бүү сонирх. Хүнд хөдөлмөрөөс татгалз. Эрч хүчээ хэт их зарцуулах нь ядрахад хүргэнэ. Өвдвөл эдгэрэхэд удаан хугацаа шаардагдана. Ирэх долоо хоногт их ажилд бэлэн бай.

Жинлүүр

Энэ өдөр зорилгоо сонгох, зарчмуудаа хамгаалахад таатай. Энэ нь нэлээд төвөгтэй байж болно. Гэхдээ та төлөвлөсөн амлалтаа бүү цуцал. Нэмэлт үүрэг хариуцлага хүлээж магадгүй юм. Өнөөдрийн бүх асуудал ямар нэгэн байдлаар санхүүтэй холбоотой байна. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй.

Хилэнц

Гэр бүлийн амралт нь сэтгэл дундуур байдал, урам хугаралтаас аварна. Та ид шид, гүн ухаан эсвэл шашин шүтлэгийг сонирхож эхлэх болно. Тодорхой төсөөлөл нь таныг гэнэтийн дүгнэлтэд хүргэнэ. Хамаатан садан эсвэл ойр дотнын хүмүүстэйгээ харилцан ярилц. Илэн далангүй байхыг хичээ.

Нум

Таны амьдралын боломж өндөр түвшинд байна. Шинэ бизнес эхлүүлэхэд сайн өдөр. Аливаа зүйлийн талаар стандарт бус үзэл бодолтой байх нь заримдаа ойлгомжгүй байдалд хүргэдэг. Илүү их тэсвэр тэвчээр, өөрийгөө хянах чадварыг харуул.

Матар

Шинэ бизнес эхлэх бол хуучин зүйлээ дуусгахыг хичээ. Худалдааны ажилд яарах хэрэггүй, учир нь амжилтгүй болж магадгүй. Гэр бүлийн хүрээнд харилцан ойлголцол бий болно. Гэнэт ганцаардмал хүн шиг санагдвал өөрийгөө илэрхийлэх байдлаа өөрчил.

Хумх

Ахуйн ажил хуримтлагдана. Дуртай зүйлээ хий. Бусдын алдааг залруулах эсвэл зөрчилдөөнтэй талуудын хооронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болно. Өнөөдөр таны бүх асуудал ямар нэгэн байдлаар хувь хүн хоорондын харилцаатай холбоотой.

Загас

Ямар ч сорилтод бэлэн байна. Юу чаддагаа батлан харуулаарай. Адал явдал, эрдэм мэдлэг энэ өдрийн гол цөм байх болно. Таны нүд нээгдэж, шинэ туршлага сууна. Түүнчлэн та ялалтын төлөө улайран тэмцэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд юуг ч золиослоход бэлэн байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top