ДОРНОД: Онцгой комиссод "Степ Голд" ХХК-ийн хамт олон хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, шат дараалласан арга хэмжээг авч ажиллаж байна.

2020.11.27-ны өдөр Т.Батаа захиралтай Степ голд ХХК-ийн хамт олон 25 сая төгрөг, 1000 ширхэг нүүрний хаалт, 3 сая 300 мянган төгрөгийн шатахуун авах эрхийн бичгийн тус тус аймгийн Онцгой комиссод гардуулан өглөө.

Тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон гишүүд хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдадаа зарцуулах болно.Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэв.

Аймгийн Онцгой комисс ард иргэд, аж ахуй нэгжийн хүмүүнлэгийн тусламжийг 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудын 11:00 цагт хүлээн авч, олон нийтэд мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top