ШУУД: Өвөрхангай аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж байна

2020 оны 11 сарын 30

Засгийн газраас коронавируст халдварын тохиолдол их бүртгэгдэж байнаа Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас бусад аймгуудын Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, онцгой дэглэмд шилжүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан. Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөөдөр \2020.11.30\ 10:00 цагт хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан талаараа яг одоо мэдээлэл хийж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД
 
-Аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг 12 дугаарын сарын 1-нээс 3-ны өдрийг дуустал нэг удаа нээхээр тогтов /Идшээ өөрийн биеэр авч ирэх зайлшгүй шаардлагатай иргэд болон аймгийн төв, сумдад хөл хорин орсон иргэд харьяа багийн Засаг даргаас олгосон зөвшөөрлийн бичигтэй хяналтын постоор нэвтрэх/
- Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 91 постыг 2020 оны 12 дугар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах
-2020 оны 12 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирэх 4576 иргэний 14 хоногийн гэрийн дэглэм хатуу хяналт тавих /Тухайн иргэдийн гэр бүлийг 14 хоног цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх/
Улаанбаатар хот руу явуулах идэш, хоолыг нийслэлээс иргэдийг тээвэрлэж ирсэн нийтийн тээвэрт өгч явуулах ажлыг зохион байгуулах
-Архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээх
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт доорх үйл ажиллагаа явагдана.
- Эрчим хүч
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
- Банк, санхүү, хөрөнгийн бирж
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
- Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
- Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
- Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
- Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
- УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэг (192.82.78.142) 2020 оны 12 сарын 01

Маш зөв.бусад аймгууд бас хэрэгжүүлээсэй. Баатруудад. Амжилт

0  |  0
Top