ӨМНӨГОВЬ: Нэмж хоёр цэгт түргэвчилсэн шинжилгээ авна

2020 оны 11 сарын 30

Өмнөговь аймгаас нийслэл рүү явах иргэдийн асуудлыг доорх байдлаар шийдвэрлэнэ.

Өмнөговь аймгийн Онцгой комисс 28 дугаар хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар Өмнөговь аймгийн гурван цэгт түргэвчилсэн шинжилгээг хийхээр боллоо.

Тодруулбал, Цогтцэций сум, Даланзадгад сумын "Энхийн хүслэн" ЭМТ, Политехник коллежид COVID-19 коронавирусний түргэвчилсэн шинжилгээг авах бэлтгэл байдлыг хангана.

Цогтцэций суманд зүүн бүсийн сумдын иргэд хамрагдах, Даланзадгадын шинжилгээ авах хоёр газарт баруун бүсийн сумдын иргэд шинжилгээнд хамрагдахаар зохион байгуулна

.Шинжилгээг иргэдээс үнэ төлбөргүй авах ба уул уурхайн компаниуд нэгдсэн зохион байгуулалтаар ажилчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулах бол төлбөрийг болон тестыг хариуцуулахаар хэлцэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top