ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныханд сайн өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Хонь

Хайр сэтгэлийн харилцаанд ялалт байгуулах гэж бүү яар. Санасан зүйл тань бүтэх ч сэтгэл зовниж, урам хугарч болзошгүй. Энэ нь таны эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд нөлөөлнө. Тиймээс нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг хичээгээрэй.

Үхэр

Арилжаа наймаа үр дүнд хүрнэ. Эртнээс санасан ажил тань бүтэж, ашигтай гэрээ хийж, санхүүгийн байдалд нөлөөлөх сайхан мэдээ дуулна. Чухал шийдвэр гаргахад таатай.

Ихэр

Хайр сэтгэлийн амьдрал нэг хэвийн болсон бол өөрчлөлт хийх цаг иржээ. Тиймээс хайртай хүнтэйгээ ярилцахыг зөвлөж байна. Ойрын хүнээсээ сайхан мэдээ сонсоно.

Мэлхий

Амжилттай өдөр. Зорилгодоо хүрэх чадвар дээшилнэ. Гэхдээ бусдад мэхлүүлэхээс болгоомжил. Томхон худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол дараа долоо хоног хүртэл хойшлуулаарай.

Арслан

Өнөөдөр таныг амар амгалан хүрээлнэ. Баяр баясгалан, бүтэлгүйтэл ээлжилсэн ч та амар тайван байна. Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдаж болзошгүй тул сэтгэл хөдлөлдөө бүү автаарай.

Охин

Эхэлсэн ажлаа дуусгаж, өнгөрснөө эргэцүүлэн бодож, ойр дотнын хүнтэйгээ харилцахад таатай өдөр. Таны идэвх зүтгэлийг удирдлагууд болон түншүүд тань үнэлэх магадлалтай. Ажил хэргийн харилцаа хайр сэтгэл болж хувирах талтай.

Жинлүүр

Шинэ санаа танд ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болоход тусална. Хайр сэтгэлийн харилцааны талаар бодож тунгаахыг зөвлөж байна. Урьдын шүтэн бишрэгчид тань дахин гарч ирнэ. Ганц бие хүмүүсийг романтик учрал хүлээж байна.

Хилэнц

Зорилгодоо хүрэх, бусдыг татах чадвар тань нэмэгдэнэ. Энэ нь нөхцөл байдлаа сайжруулах, албан тушаал ахихад тань туслах болно. Энэ ордныхон амьдралын эрч хүчний далд эх үүсвэрийг ашиглах увдистай.

Нум

Өөрийн бодол, мэдрэмжээ илэрхийлэх шаардлага гарна. Урлагийн салбарт ажилладаг бол томоохон амжилтад хүрнэ. Туршлага хуваалцаж, ажил хэргийн уулзалт хийхэд тохиромжтой. Амралт авч, орчноо солиход гэмгүй.

Матар

Эрэгтэйчүүд замд учрах саад бэрхшээлд бэлэн бай. Эмэгтэйчүүд найз нөхөдтэйгөө уулзалт төлөвлөхөд сайн. Хэрэггүй маргаанаас татгалзаарай. Амжилт танаас зугтаж явахад бэлэн байна.

Хумх

Найз нөхөдтэйгөө уулзалт төлөвлөх хэрэггүй, маргах ч хэрэггүй. Гэр бүлийн харилцаагаа эвтэй байлгахын тулд зарим илүү зарлагаас татгалзаарай.

Загас

Харилцаанд таатай өдөр. Гэр бүлийн харилцаанд маргаанаас татгалзсанаар та эргэн тойрныхноо баяр баяслаар дүүргэнэ. Амьдралын боломж өндөр байна. Өөрийнхөө болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top