ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан эрч хүчтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

Хонь

Амжилттай өдөр. Болж буй үйл явдлыг анхааралтай ажиглана. Долоо хоногийн эцэст санхүүгийн хямрал үүсэж магадгүй. Хуурмаг зүйлд бүү хутгалд. Хэн нэгэн танд тусална. Ахмад хүмүүсийн зөвлөгөө замаа олоход тань тусална.

Үхэр

Их цаг хугацаа, хөдөлмөр шаардагдах ажлын үр дүн нь таныг баярлуулна. Огцом сэтгэлийн хөөрөл нь гэнэтийн уналтад хүргэж мэднэ. Эргэн тойронд байгаа хүмүүстэй зөрчилдөж болохгүй.

Ихэр

Идэвхтэй тэмцэх өдөр. Хүч чадал дүүрэн байна. Багахан амлалтаа ч биелүүл. Хамтран ажиллагчидтайгаа жижиг хэмжээний зөрчилдөөн гаргана. Гэхдээ тэдэнтэй үзэл бодлоо хуваалц. Хуурамч амлалт өгөх хэрэггүй.

Мэлхий

Эмх цэгцтэй байдал, мэдрэмж, анхаарал шаардах өдөр. Төлөвлөгөөнүүдээ бүү зарла. Сэтгэл түгшээсэн мэдээлэл сонссон ч цаг хугацаа бүгдийг харуулна. Нөхцөл байдал өөрчлөгдөнө.

Арслан

Өнөөдөр уур хилэн танд зохихгүй. Дуу чимээтэй газраас хол байж, амрахыг илүүд үзээрэй. Эрх тэгш байдлыг эрхэмлэж, хүүхдүүддээ анхаарал халамж тавь.

Охин

Завгүй өдөр. Хэт хатуу ширүүн үг хэлэх, бусдыг залхаахаас зайлсхий. Бусдаас илүү найдвартай хүн бай. Хялбар аргаар орлого орж ирдэггүй. Хөршүүдтэйгээ харилцахдаа хянамгай бай.

Жинлүүр

Өмнөх цаг хугацаанд хуримтлуулсан бүх санаа, төлөвлөгөө, ажлуудыг хэрэгжүүлэх боломжтой. Ухамсартай үйлдлүүд нь амжилтад хүргэх болно. Өрсөлдөгчийн зүгээс маргаан гарахгүй. Бүх ажил хэрэг бүтэмжтэй байна.

Хилэнц

Өдрийг идэвхгүй өнгөрөөхөөс зайлсхий. Ганцаардана. Санхүүгийн салбарт амжилтад хүрэх нь цаг хугацаа, хөдөлмөр зэргээс их хамаарна. Идэвхтэй бай. Бусадтай холбоо тогтоо. Ойр дотнын хүндээ сэтгэлийн зовиур, ядаргаа, дарамтаас ангижрахад нь тусална.

Нум

Мэргэжлийн үйл ажиллагаанд таатай өдөр. Эрүүл мэндэд өөрчлөлт гарч магадгүй. Хүмүүстэй бүү зөрчилд. Өдрийг тайван, цөөхүүлээ өнгөрүүл. Санхүүгийн ашиг нь таны хүлээлтэд хүрэхгүй.

Матар

Эрч хүч, боломж өсөх хандлагатай байна. Бүтээлч байдал, зөн совин нэмэгдэнэ. Магадгүй нөхөрлөхөө больсон найз нөхөд эвлэрэх арга зам хайх болно. Өгөөмөр сэтгэлийг харуулж, хүсэл тэмүүлэлдээ төвлөр.

Хумх

Сөргөлдөөнөөс зайлсхий. Буулт хийхийг эрэлхийл, тэгвэл бүх зүйл бүтнэ. Хүүхдүүдийнхээ сонирхол, хувийн оролцоог дэмж.

Загас

Хоолны дэглэм, идэвхтэй дасгал нь амьдралын эрч хүчийг нэмж, илүүдэл жинтэй тэмцэхэд тусална. Амьдралын боломж өснө. Шинэ бизнес эхлэх, сэтгэлгээтэй хүмүүсийг төслүүддээ татах, харилцахад сайхан өдөр. Эрч хүчээ бүтээмжтэй ашигла.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top