Сүхбаатар аймгийн онцгой комисс хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдал, энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэл сонслоо.
Аймгийн УЦУОШАлбаны мэдээлж байгаагаар Эрдэнэцагаан, Баяндэлгэр сум цагаанаар зудархуу, Сүхбаатар, Асгат сум цаашид хүндрэх төлөвтэйг анхаарууллаа. 12 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орно. Энэ сарын 14-нөөс шөнөдөө 30-аас дээш хэм хүрч хүйтэрнэ хэмээн мэдээллээ
Энэ өвөл Сүхбаатар аймгийн нутагт 4 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржина. Бусад аймаг буюу /Өвөрхангай, Төв, Багануур, Дундговь, Баянхонгор / аймгуудын малчдын 14 мянган мал Сүхбаатар аймгийн /Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян, Сүхбаатар/ сумдын нутагт өвөлжиж байгаа гэсэн мэдээллийг ХХААГазраас өгсөн юм.
Энэ жил аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц хомсдолтой байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс 1000 орчим тонн бэлтгэгдсэн. Өвөлжилт хүндэрвэл бэлтгэл бэлэн байдал хангалтгүй гэж үзэж байна. Тиймээс хувь хүмүүсийн бэлтгэсэн хадлан өвсийг гадагш худалдаалахгүй байх, дотоодын хэрэгцээнд авч үлдэх, улсын онцгой комисс болон холбогдох байгууллагад хандаж хөнгөлөлттэй тэжээл нөөцлөх асуудалд анхаарал хандуулж ажиллахыг ХХААГазрын удирдлагад аймгийн Засаг дарга үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 2 )
Евлийн бэлтгэлээ хангуулдаггуй засаг дарга нарт хариуцлага тооцож байх хэрэгтэй Тереес Бэлэн юм хараад сууж ажил хийдэггуй дарга нартай байх хэрэггуй аймгийн дарга Нарын гол уурэг шуу дээ
Өвс тэжээлийн хомсдол бүх аймгуудад Монгол улсын хэмжээнд байгаа. Зуны дэлгэр цагт бэлтгэлээ базаагаагүй архидан согтуурч найрлан эргүүтсэний гай нь тэр. Бурууг та өөрөөсөө хай малчин нэртэй малнуудаа.