ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон үнэлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Хонь

Таныг шинэ уулзалт, танил хүлээж байна. Ажил хэргийн харилцаанаас хайр дурлалын холбоо болон хувирах магадлалтай. Таны ур чадвар, идэвх зүтгэлийг бүгд үнэлэх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцаж, өнгөрсөн амьдралдаа дүн шинжилгээ хийж, ажлаа дуусгахад ээлтэй.

Үхэр

Орлоготой байх магадлалтай. Найз нөхдийн тус дэмжлэг хэрэгтэй үед ирнэ. Харин гэр бүлийн асуудалтай. Сэтгэлийн хямралд орсноор ойр дотнын хэн нэгнийг гомдоох болно. Тэвчээртэй бай.

Ихэр

Бизнес эрхлэгчдэд таагүй өдөр. Эрч хүчгүй байдлаас гарахын тулд дасгал хөдөлгөөн хий. Дарга нартайгаа маргалдаж болохгүй. Өдөөн хатгалгад бүү авт. Амлалтад бүү итгэ. Том ажил, өвөрмөц зүйл хийхээс зайлсхий.

Мэлхий

Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо шаргуу хамгаалахгүй бол ажил хэрэг танд ашиггүйгээр эргэнэ. Үдээс хойш том хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээс татгалз. Санхүүгийн алдагдалтай. Эмэгтэйчүүдэд шинэ учрал тохиож, хувийн амьдрал нь өөрчлөгдөх болно.

Арслан

Чухал шийдвэр гаргаж, ажлын гэрээ байгуулахад таатай өдөр. Гаднын муу нөлөөнд автаж болохгүй. Ажил дээрээ алдаа гаргаж, буруу түнш сонгосноос хохирол хүлээхээс зайлсхий. Ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөнө.

Охин

Хүссэндээ хүрнэ. Зоригтой урагш алхаарай. Гэхдээ шүүмжлэлийг хүлээж ав. Жижиг зүйлд битгий бухимд. Шударга бус байдалд бухимдсан ч маргаан хийлгүй, зүгээр л холд. Асуудалд гүн ухаанаар ханд.

Жинлүүр

Хамгийн сайнаараа ажилласан хэвээр байгаа ч таны зам дээр жижиг бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Ялангуяа таны төлөвлөгөө эрсдэлтэй санагдвал анхааралтай бай. Бизнесийн түншүүд таныг төөрөлдүүлэх эсвэл хуурах гэж оролдох магадлалтай.

Хилэнц

Уруу таталтыг эсэргүүц. Төлөвлөсөн уулзалтуудыг өөр өдөр болгон өөрчилж болно. Шинэ бизнес эхлүүлэхгүй байж, хүнд хэцүү ажил хийхээс зайлсхий. Энэ өдрийг устай ойр эсвэл ойд өнгөрөөхийг зөвлөж байна. Унтахаасаа өмнө халуун устай ваннд ор.

Нум

Бүтээлч үйл ажиллагаанд таатай өдөр. Амьдралын чадавх бага түвшинд байсан бол мэргэжлийн үйл ажиллагаа, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа нь хувь заяанд ихээхэн нөлөөлнө. Ер бусын зүйлийг бий болгох боломж бий. Тэвчээртэй байгаарай. Сөрөг сэтгэл хөдлөлийг бүү гарга.

Матар

Хайр дурлал, итгэл үнэмшил, амжилтаар дүүрэн байна. Та итгэл найдвараар дүүрэн байгаа бөгөөд хаашаа ч хамаагүй явна. Энэ өдөр хол явахад их таатай, сайхан мэдээ авчрах болно. Муу, шуналтай, атаархсан хүмүүсийн заль мэх ч таныг дийлэхгүй.

Хумх

Тодорхой ашиг авчрах ажилд оролцоно. Хайр дурлалын харилцаанд маш таатай өдөр. Өдрийг гэртээ өнгөрүүлэхийг хичээ. Орой сэтгэл хөдлөл нэмэгдэнэ.

Загас

Сэтгэл хөдлөл өөрчлөгдөх, хэт хөнгөн байх зэрэг нь танд сайн зүйл авчрахгүй. Мэдрэмжээ тодорхой болго. Аливаад болгоомжтой хандах үе иржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top