ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн бусдын сэтгэлийг татна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Хонь

Эргэн тойрны хүмүүстэйгээ бүү муудалц. Урьд өмнөхөөсөө илүү тэвчээртэй байгаарай. Энэ өдөр том хөрөнгө оруулалт, худалдан авалт хийж болохгүй.

Үхэр

Өнөөдөр гараг эрхсийн таагүй байрлал танд асуудал үүснэ гэсэн дохио өгч байна. Ахмад үхрүүд эрүүл мэнддээ анхаар. Мэдэхгүй зүйлээ мэдэхийн тулд мэргэжилтэнд хандаарай.

Ихэр

Таны зан ааш, уран бүтээлч, өвөрмөц хандлага бусдын сэтгэлийг татна. Гэхдээ үзэл бодлоо тууштай хамгаалах хэрэгтэй болно. Хоол боловсруулах эрхтний асуудалтай бол эмчлүүл.

Мэлхий

Таатай өдөр. Харилцаа холбоо нэмэгдэж, шинэ танилууд гарч ирэн, ялангуяа эрчүүдийн танилын хүрээ өргөснө. Гэхдээ танаас урван тэрсэлсэн хүмүүсийг нягтал. Нууц хуйвалдаан, ил тод дайсагналд бүү хутгалд.

Арслан

Харилцан үл ойлголцох эсрэг тэсрэг өдөр. Та зөрүүдэлж, бусад хүн ч бууж өгөхийг хүсэхгүй. Ажил хэрэгт арай зөөлөн хандвал ашиг тус нь удахгүй ирнэ. Санхүүгийн хувьд уналттай. Зарлагаа хяна.

Охин

Амар хялбар арга, хямд төсөр зам бүү хайгаарай. Эрүүл мэнддээ анхаарахад ус тус болно. Өнөөдөр ямар ч ажилд хүссэн үр дүнгээ хартлаа хичээнэ. Гэнэтийн мэдээ танд саад болохгүй. Өнөөдөр аялал жуулчлалд явж болохгүй.

Жинлүүр

Өнөөдөр галаас хол байгаарай. Зөнтэй зүүд биелэх тул зүүдээ мана. Хариуцлагатай, үнэнч байдал, чадварын ачаар ажил хэргийн амжилт олно. Таны нэр хүнд өснө.

Хилэнц

Баримт бичигтэй болгоомжтой харьц. Үдэш нь романтик өнгөрнө. Та шинэ хүнтэй танилцаж ч болох юм. Энэ нь хурим, гэрлэлтэд хүргэх магадлалтай.

Нум

Ажил үйлст сайн өдөр. Хүч заралгүй ашигтай төслийг хэрэгжүүлж, амжилт олно. Нэр хүнд хөөдөггүй, даруухан зан тань бусдаас онцгой харагдуулна.

Матар

Ажлын гэрээ байгуулж, наймаа хийнэ. Чухал шийдвэр гаргахад сайн өдөр. Чухал шийдвэр гаргахдаа яарч болохгүй, сайн бод. Санхүүгийн хэргээ хөндлөнгийн хүнд даатгаж болохгүй. Таны хүн татах чадвар зарим хүнтэй харьцахад тус болно.

Хумх

Дотоод сэтгэлийн амгалан байдал нь дарга, гэр бүлийнхний дунд нэр хүндийг тань дээшлүүлнэ. Мэргэжлийн ажилд хамгийн гол зүйлд анхаарлаа хандуулж, жижиг зүйлийг бүү анхаар. Хоосон яриа, дэмий маргаан таны хамаг цагийг авна гэдгийг анхаар.

Загас

Энэ өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Яарч сандран хандвал сөрөг үр дүнтэй. Бичиг баримттай харьцахдаа анхааралтай бай. Үдээс хойш эргэн тойрны хүмүүстэйгээ маргалдах хэрэггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top