Малчдад 300 мянган төгрөгийн ТЭЖЭЭЛ ОЛГОХ шийдвэр гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Өөвөлжилт хүндэрсэн таван аймгийн 40 мянган малчин өрхөд 300 мянган төгрөгийн тэжээл олгохоор боллоо.

Засгийн газрын өнөөдрийн (2020.12.16) хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал, өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо.

Дээрх аймгуудын 40 мянган малчдын нэг өрхийг 300 мянган төгрөгийн тэжээлээр хангана.  Тэжээлийн тээвэрлэлт болон зохион байгуулалттай холбоотой ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцна. 

.Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг мөн малчдад хүргүүлэх юм байна. 

 

 

 

Top