Хонь
Таны хяналтаас гадуур шалтгаанаар төлөвлөгөө хэрэгжихгүй байж болзошгүй юм. Зөвхөн үзэл бодол, зөн совиндоо найд. Хоосон зүйл, хувиа хичээсэн байдлаас зайлсхий. Эс тэгвэл энэ нь хамт ажиллагсад, дээд түвшний хүмүүс, ойр дотнын хүмүүсийн харилцаанд нөлөөлнө.
Үхэр
Энэ өдөр амжилтад хүрэх магадлалтай. Ажил хэрэгт саад тотгор, үл ойлголцол гарвал бүү бууж өг. Хүүхдүүдтэйгээ санал зөрөлдөх бололтой. Тэдэнтэй ойлголцож сурахад цаг гаргаарай.
Ихэр
Аливаад хүч хэрэглэх хэрэггүй. Туршилт ч хийх хэрэггүй бөгөөд эрсдэлээс зайлсхий. Ганц хайхрамжгүй үгээр бүх зүйлийг сүйтгэж болно. Хамтын ажиллагааны аливаа буруу үйлдлээс болгоомжил.
Мэлхий
Зохиомол, бодит бус төлөвлөгөө гаргах нь ашиггүй. Хувь хүний хичээнгүй үйл ажиллагаа амжилтад хүргэнэ. Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр бүтэлгүйтэх магадлалтайг одод анхааруулж байна. Болгоомжгүй алдаанууд гаргахыг үгүйсгэхгүй.
Арслан
Хүмүүс авьяас чадварыг тань шүтэн бишрэх болно. Энэ бишрэгчид дундаас та хайр дурлалаа олох магадлалтай. Их зан гаргалгүй, эргэн тойрны хүмүүстэйгээ энгийн харьцаарай.
Охин
Өөрчлөлтийн өдөр. Таны ааш зан өөрчлөгдөж, юманд хариуцлагатай ханддаг, өөрийгөө болон өрөөлийг бодитоор дүгнэдэг болно. Бүгдийг шинээр харна.
Жинлүүр
Өнөөдөр хэлсэн үг тань тушаал мэт хүчтэй байх болно. Хямралтай олон асуудлыг шийдсэнээрээ та сэтгэлийн гүн таашаал авна. Худлаа ярьж, хүн загнаж болохгүй. Залхуурч, их унтаж, гуниглаж болохгүй өдөр.
Хилэнц
Бүх ажлыг маш хурдан хийнэ. Түнш, дарга нартайгаа маргалдаж болохгүй. Өдөөн хатгалгад бүү авт. Амлалтад бүү хэт итгэ. Том ажил, өвөрмөц зүйл хийхээс зайлсхий.
Нум
Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо хамгаалахгүй бол ажил хэрэг танд ашиггүйгээр эргэнэ. Үдээс хойш бүх чадлаараа найздаа туслах бөгөөд нөхөрлөлөө зүй ёсоор үнэлүүлнэ. Олон нийтийн цэнгээний газраар явахад тохиромжгүй.
Матар
Өнөөдөр ямар нэгэн алдаа гаргахгүй. Цаг агаар ямар ч байсан танд таатай санагдана. Хүмүүст өгч байсан амлалтаа санахад хамгийн тохиромжтой.
Хумх
Маргалдаж болзошгүй учир хэлэх үг, хийх үйлдлээ хяна. Өнөөдөр хэнээс ч юу ч бүү гуй. Бүх зүйлийг өөрөө хийх болно. Их мөнгөгүй ч та өөрийгөө эрхлүүлж, алжаалаа тайлна.
Загас
Өнөөдөр танд гунигтай санагдаж магадгүй. Гэхдээ та толгойгоо өргө. Өөртөө алдах, уурлах, гуниглах зөвшөөрөл өг. Ирээдүйг сайнаар бүтээхийн тулд зарим зүйлийг тэвчиж өнгөрүүлэх хэрэгтэй болно.
Сэтгэгдэл ( 0 )