Дорнод аймгийн улаан загалмайн хороо Ковид-19 цар тахлын энэ үед хүнс тэжээл, түлээ нүүрсний хомсдолд орж болзошгүй иргэдэд туслах хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд орон нутгийн иргэд болон "Монголчууд гэртээ" хандивын тоглолтоос ирсэн иргэдийн хандив, мөн Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 24 ний өдрөөс 12 дугаар сарын 10 ний өдрийг хүртлэх хугацаанд нийт 322 өрхийн 1311 иргэнд хүнсний болон түлээ нүүрсний тусламжийг үзүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )